Амьдралын ханиа хэрхэн зөв сонгох вэ?

18029

Аз жаргалтай, найдвартай гэр бүлийг бий болгох хамгийн чухал зүйл бол анхнаасаа л “зөв” хүнээ сонгох явдал юм. Гэтэл үнэхээр заяаны хань мөн гэдгийг хэрхэн таньж мэдэх вэ?
Зарим эрчүүд шаардлага өндөртэй байдаг. Тэд өөрсдийн мөрөөдлийн эхнэрийг толгойдоо дүрсэлнэ. Жишээ нь: халуухан гэхдээ явдалтай биш, ухаантай мөртлөө залхмаар биш, туранхай хирнээ хоол сайн хийдэг гэх зэргээр төсөөлдөг. Гэхдээ залуусаа уучлаарай бүх бүсгүйчүүд ийм биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Тиймдээ ч иймэрхүү төсөөлөлтэй явдаг эрчүүд ганц бие байсаар байдаг. Нөгөө хэсэг эрчүүд нь бүтэлгүй гэрлэлтээс айдаг, ойр хавийнхаа эсвэл эцэг эхийнхээ салалтаас болж хаширсан, буруу эмэгтэй сонгох вий гэхээс айдаг тийм эрчүүд байна. Хамгийн үнэн зүйл юу вэ гэвэл танд заяаны ханиа сонгоход туслах тийм бэлэн онол, шинжлэх ухаан гэж байхгүй. Харин эхнэрээ зөв сонгоход хэрэг болох хамгийн шилдэг 5 зөвлөгөөг хүргэе.

1. Харилцаа эхнээсээ л саадгүй үргэлжилдэг
Ихэнх бүтэмжтэй гэр бүлүүдийн харилцааг харахад эхнээсээ сүүл хүртлээ ямарваа саадгүй байдаг. Хосууд уулзаж эхлээд, хамтдаа цагийг өнгөрүүлж, үерхэх болсноор яваандаа гэрлэдэг. Гэхдээ залуу хосууд энэ хугацаанд сайдаж, муудах асуудал хэдэнтээ ч үүсч магадгүй ба тэдний харилцаа нэг бол гэрлэлтээр үргэлжилж, нэг бол салалтаар дуусдаг. Тиймээс өөрийн харилцаанд итгэлтэй байвал эр хүн та  итгэлтэй урагш давшиж халамж хайраар дутаалгүй байх хэрэгтэй.

2. Тэр бүсгүй эцэг эх, анд нөхөдтэй чинь ямар ч асуудалгүй байдаг.
Тэр хэзээний танай гэр бүлийн гишүүн, чиний дотны нөхөр байсан мэт аашилж тэдэнтэй харьцахдаа ямарваа харилцааны саадгүй байх ёстой. хэрвээ таны ойр дотны хүмүүст тэр таалагдахгүй эсвэл таны найз бүсгүйд гэр бүлийнхэн чинь таалагдахгүй байвал таны олж хараагүй ямар нэг зүйлийг тэд харжээ гэсэн үг. Дурлалд хүн сохор байдаг тул гэр бүлийнхээ хүмүүсийн үгийг нэг удаа сонсоод үзэхэд илүүдэхгүй.

3. Түүнийг байгаагаар нь хүлээж авах
Та хоёрын харилцаанд янз бүрийн өөр зан авирууд гарч ирдэг ч тэрийгээ хүлээн зөвшөөрдөг, мэддэг буулт хийдэг эвлэрдэг байх ёстой юм. Хэрвээ та хоёр нэг нэгээ хүлээн зөвшөөрдөггүй, хоорондоо таарамж муутай бол хэн хэнийхээ цагийг үрдэг гэхэд хилсдэхгүй. Гэрлэлт хүнийг өөрчилдөггүй. Байгаагаар нь хэрхэн хүлээж авахаас шалтгаалдаг.

4. Чиний сайн найз байх болно
Хамгийн сайн найз байж, хэрэгтэй үед зааварлаж зөвлөж чаддаг байх болно. Хэрвээ найз охиноо өөрийн сайн найз гэдэгт итгэж байвал та азтай юм. Та түүнд бүх нууцаа хэлэхэд бэлэн байна уу? Тэр нууцыг сайн хадгалах байх шүү.

5. Тантай гэрлэх тухай бодол түүнийг айлгадаггүй байх ёстой
Хамт амьдрах хүнээ олох биш,  тэр хүнгүйгээр амьдарч чадахгүй гэсэн хүнээ олох нь гэрлэлт юм.

Эх сурвалж: Zaluu.com


Амьдралын ханиа хэрхэн зөв сонгох вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.