Твиттер хуудсан дахь хамгийн олон дагагчтай од – Лэйди Гага
2012.07.18-ны байдлаар этгээд гаж стилиэрээ олныг шууруулдаг Лэйди Гага нийт 27.163.105 дагагчтайгаар Твиттерийн “Топ – 10” жагсаалтыг тэргүүлжээ. Удаах байруудад Жастин Бибер, Кэти Перри, Рианна, Бритни Спирс орсон бол хамгийн сонирхолтой нь №6 АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама оржээ.
Twitter дэх хамгийн олон дагагчтай топ 100 хүн Дэлгэрэнгүй…
“Youtube”-ийн хамгийн эрэлттэй бичлэг – Жастин Бибер
Өсвөр насны охидын шүтээн болсон Жастин Биберийн реппэр Лудакристай хамтарсан “хит” уран бүтээл “Baby” дууны клипийг 756.741.411 удаа үзсэн нь “Youtube”-ийн хамгийн их үзсэн бичлэгүүдийн жагсаалтад толгой цохисон амжилтыг гаргаад байгаа гэнэ.
Харин удаах эрэлттэй бичлэгээр Чарли миний хурууг хазчихлаа хэмээн шулганах бяцхан хүүгийн бичлэг оржээ. Хөгжимлөг бус хөгжилтэй басхүү өхөөрдөм энэ бичлэгийг 465.297.317 удаа үзсэн байна.
Youtube сайт дахь хамгийн олон хүн үзсэн бичлэгүүд Дэлгэрэнгүй …
Интернэтийн хамгийн урт настай вэбсайт – Symbolics.com
Симболикс корпорациас 1985.03.15-нд компанийхаа анхны домэйн нэрийг интернэтэд бүртгүүлсэн бөгөөд тухайн үед дэлхий дээр ердөө 5 вэбсайт байсан гэнэ. Гэтэл өнөөдөр Ази тивийг авч үзэхэд л 192 сая хол давсан домэйн нэр бүртгэлтэй байх агаад 2.1 тэрбум интернэт хэрэглэгчид байх аж.
Дэлхийн хамгийн урт домэйн нэр – Llanfairpwllgw-yngyllgogerychwyrndrobwll-Llantysiliogogogoch.com
Дэлхийн дээд амжилт тогтоож албан ёсны бүртгэлтэй байдаг дэлхийн хамгийн урт энэхүү домэйн нэр нь 58 үсэгнээс бүтсэн энэхүү домэйн нэр юм. Энэ нь Уэльсийн Англесей тосгоныг нэрлэсэн нэр ба Гэгээн Мэригийн сүмийг хаана байдаг тухай өгүүлсэн утгатай нэр юм байна.
Харин албан бус дэлхийн хамгийн урт нэртэй домэйнууд нь www.thelongestdomainnameintheworldandthensomeandthensomemoreandmore.com ба www.abcdefghijklmnopqrstuvwxyzabcdefghijklmnopqrstuvwxyzabcdefghijk.com тэргүүтэй нэрсийг дурьдаж болох юм. Ер нь бол домэйн нэр нь 63 хүртэлх үсгийн нийлэмжээс бүрдэж болдог гэнэ.
Дэлхий дээрх хамгийн өндөрт байрласан камер – Эверестийн оргил
“Everest SHARE 2011” судалгааны ажлын хүрээнд Эверестийн оргилын 5675 м өндөрт дэлхийн хамгийн өндөрт байрлах видео камерийг суурилуулж дэлхийн дээд амжилтыг тогтоожээ. Тус камер нь өглөөний 6 цагаас оройн 18 цаг хүртэл шууд дүрс бичлэг дамжуулах чадвартай бөгөөд Италийн эрдэмтдийн үзэж байгаагаар цаг агаарын өөрчлөлт, дэлхийн дулаарлыг судлахад үнэтэй хувь нэмэр оруулах ажээ.
Интернэтийн мэдээллийн сан дахь хамгийн сенсацитай мэдээ – Их Британий ханхүү Уиллиамын хурим
Өнгөрсөн оны 04.29-нд хуримласан Их Британий ханхүү Уиллиамын хуримын ёслол дэлхийн 2.5 тэрбум гаруй иргэдийг шуугиулсан хамгийн сенсацитай мэдээ байсан юм. “Yahoo!” сайтын хэрэглэгчдээс түүний хуримын тухай видеог мэдээлэх тухай хүсэлт бараг секунд тутамд 40.000-аар хэмжигдэж байсан гэж бодохоор ямар сүрлэг хурим болсон нь тодорхой биз ээ. “Facebook”-т хуримын талаарх 9.4 сая коммент цугларч Попын хаан Майкл Жэксоныг таалал төгсөхөд эмгэнэл илэрхийлсэн шүтэн бишрэгчдийнх нь цуваанаас хол давсан мэдээлэл болжээ.
Дэлхийн хамгийн хурдан интернэттэй орон – Өмнөд Солонгос
2006 оны байдлаар Өмнөд Солонгосын гар утас хэрэглэдэг иргэдийн 96% нь интернэт ашигладаг байсан гэсэн тоо баримтаас үзэхэд тухайн улсын технологийн хөгжлийн түвшин хаана явааг төвөггүй таамаглах боломжтой юм. Өнөөдөр тэд хамгийн хурдан буюу 17.5 Mbpsхурдаар интернэтэд холбогддог бөгөөд удаах байрт Япон 9.1 Mbps, Хонг Конг, Недерланд, Латви зэрэг улсууд ордог байна. Харин АНУ-д дунджаар нь 5.8 Mbps, Бостонд хамгийн хурдан буюу 8.4 Mbps хурдны интернэт ашигладаг ажээ.
Дэлхийн хамгийн үнэтэй домэйн нэр – Insure.com
2006 онд “Insurance” буюу “Insure.com” домэйн нэр$16 сая долларын үнэ хүрч дэлхийн хамгийн өндөр үнэтэй домэйн нэрээр нэрлэгдсээр байна. “Sex.com” домэйн чамгүй үнэтэй буюу 2010 онд $14 сая долларт хүрсэн нь шинэ амжилт тогтооход тун дөхсөн сурагтай. Удаах домэйн нэрнүүдэд “Fund.com”, “Porn.com” ордог бол хамгийн азтай ашигтай наймаанд “FB.com” сайтын домэйн орох ба “Facebook”-т $8.5 сая доллараар арилжаалагдаж байжээ.
24 цагийн дотор хамгийн олон “LIKE”авсан зураг – Печень үү, Лил Вэйнь үү?
2011 онд “OREO” печений брэндээс 24 цагийн дотор хамгийн олон “LIKE” цуглуулж Гиннесийн шинэ дээд амжилт тогтоох тухай сурталчилгаан ажлыг зохион байгуулжээ. Ингээд дээрх зураг 114.619 “LIKE”-ийг 24 цагийн дотор цуглуулж ялагчаар нэрлэгдсэн гэнэ. Гиннесийн амжилт тогтоогоогүй ч тэд нэг өдрийн дараа нь Лил Вэйньтэй холбоотой 588.243 комментийг устгасан гэнэ.
“Spam”-ийн Загалмайлсан эцэг – Гари Тюэрк
Хүлээн авсан мэйлүүдийн чинь бараг 90% нь хэрэггүй спамуудаар дүүрэн байх нь өнөөдөр хэвийн үзэгдэл болжээ. Интернэт анх хөгжиж байхад энэ төрлийн мэйл явуулах хориотой байдаг байсан бөгөөд 1978 онд компьютерийн шинэ систем зохион бүтээсэн “Digital Equipment Corporation” компаний ажилтан Гари системээ сурталчилахаар 400 хэрэглэгч рүү мэйл явуулснаар “Spam” үүссэн гэдэг.
Нийтэлсэн: Хосоо /newsapp/