Ном сэтгэл гутралаас ангижруулна

55o451ihlbeid35jju0p8ti661_b
Ном унших нь сэтгэлийн хямралаас гаргадаг болохыг сэтгэл судлаачид олж мэдэв. Заримдаа ном элдэв сэтгэл гутралын эсрэг эм хэрэглэхээс илүү үр дүнг үзүүлдэг байна. Мэргэжилтнүүд өдгөө нэгэн шинэ нэр томьёог гаргаж ирсэн нь “Номоор эмчлэх” үзэгдэл аж. Ном уншсанаар тухайн хүний сэтгэл санаанд өөрчлөлт гарч, зан үйлд нь тодорхой өөрчлөлтүүд гардаг байна. Ном уншвал сэтгэл санаа өөдрөг болдог гэнэ.
Өнгөрсөн жил Италийн Турин хотын их сургуулийн судлаачид номоор эмчилсэн 10 судалгааны ажилд дүн шинжилгээ хийжээ. Зургаан судалгааны үед хүмүүсийн сэтгэл санааны байдал сайжирч, гурав хүртэл жил тэр түвшинд хадгалагдаж байжээ. Адал явдалт зохиолууд хүмүүст их сайн нөлөөллийг үзүүлдэг байна. Сонсдог номнууд ч эерэг үр нөлөө үзүүлдэг гэнэ. Сонсдог номыг сонссон хүмүүс тайвшралыг олж, хэн нэгэнтэй харилцахдаа эелдэг болдог гэнэ.

Ном сэтгэл гутралаас ангижруулна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.