Өөрийнхөө маркетингийг тун ч сайн хийдэг дуучин Нара олон төрлийн бизнест хүчээ сорин тун ч завгүй гүйх болсон. Нэг хэсэг хүүхэд, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаална хэмээн УИХ-д нэр дэвшиж байсан тэрээр энэ бодлоо хаян бизнест ийн хүч үзэх болсон. Хэд хэдэн ресторантай болж хувийн дэлгүүрээ хүртэл нээгээд амжсан тэрээр 14 саяын үнэтэй зурагтаа эвдчихсэн хүүгээ зэмлэж байгаа нь олны эгдүүцлийг хүргээд авсан бөгөөд үүнээсээ болоод чамгүй олон хүнтэй нохой, гахай дээрээ тулан муудалцаж суугаа нь мөн л шүүмжлэл дагуулав. Сар бүр өндөр үнэ төлдөг лизингээр авсан зурагтаа засуулахад нийт үнийн дүнгийн наян хувьтай тэнцэх өртгөөр засуулах хэрэгтэй болсонд тэрээр мөн л бухимдаж суугаа бололтой. Хэд хоног хэл ам дагуулсан энэхүү асуудлын эцэст дуучин бүсгүй “Ккккк Монголын хамгийн аймшигтай муу ээжээр шалгарцан уу би, Яанаа тэ. Кккк гоё тээ, хэн ч хүүхдээ зурагтнаас хямд эсвэл солих тухай бас хэн ч хандив авах тухай зүүдлээчгүй байхад дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг зохиосон үлгэртээ хэт итгэцгээгээд түүндээ хошуурцгаагаад бид үнэхээр онц сонирхолтой амьдрах юмөө” хэмээн халаглан сууна.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn