Зууны манлай эстрадын дуучин хэмээх тодотголтой дуучин Сарантуяа “Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан дуучин Наран, Дашдондог, Чинбат нартай хамтран тоглолт хийх гэж байгаа ажээ. Гурван хүүхдээ өөрийн гараар өсгөж хүмүүжүүлж буй түүний том хүү Эрхэмбилэг өдгөө нас биед хүрсэн том залуу болжээ. Ээжийнхээ түшиг тулгуур, дүү нарынхаа халамжит ах Эрхэмбилэг аавтайгаа тун ч төстэй эр болжээ хэмээх хүмүүс ч бий. Нэг хэсэг найз охиноо олонд дэлгэлээ гэх сенсаацид өртөөд авсан Эрхэмбилэг түүнээс хойш нам гүмхэн байх болсон. Ээж болон дүүгийн хамтаар хэд хэдэн орноор аялаад ирсэн тэд тус тусын албандаа мордож дуучин Сарантуяа тоглолтын бэлтгэлдээ шаргуу оржээ. Ингээд дуучин бүсгүйн “амин эрдэнэ” болсон хүүхдүүдийнхээ хамтаар авахуулсан аз жаргалтай агшнуудаас тантай хуваалцаж байна.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn