“Пёнчан”-ы өвлийн Олимпд оролцож чадаагүй Б.Сумьяа идэр есийн хүйтэнд ч нүцгэн хөлөн дээрээ тэшүүрээ өмсөөд зориулалтын хувцастайгаа гадаа талбайд бэлтгэл хийдэг ажээ. Манай улсад битүү цэнгэлдэх байхгүйн улмаас ийн гадаа бэлтгэл хийдэг тэрээр “Тийм орчинд бэлтгэл хийдэг байсан болоосой гэж их бодогддог. Хөл хөлдөх бол энүүхэнд, хацар, хамрын үзүүр их хөлдөнө. Ерөнхийдөө эрс тэрс уур амьсгалтай, битүү цэнгэлдэхгүй задгай талбайд бэлтгэл хийдэг учраас идэр есийн хүйтэнд хүмүүс баглаад л явж байхад бид нимгэн хувцастай, тэшүүрээ хөл нүцгэн өмсөөд бэлтгэл хийдэг. Битүү ордонгүй гэдэг утгаараа жоохон хүндрэлтэй байдаг. Битүү ордонд байхад энэ хувцастай бол салхигүй учраас дулаан байдаг” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.nm