Гэр бүлийн салалтын шархаас яаж хурдан ангижрах вэ?

6ebb79daa6f573dfa8c8ecbdf0bd1d08

Чамд яг одоо ямар хэцүү байгааг маш сайн ойлгож байна. Хэдэн хэсэг болж бутарсан зүрхээ нэг нэгээр нь түүж өвөртлөөд явмаар байгаа ч, гуниг шаналалдаа дийлдээд хамаг тэнхээ барсан байх. Өөр эмэгтэй рүү яваад өгсөн нөхрийнхөө хойноос харуусах сэтгэлээс хэрхэн аврагдах вэ?

1. Бодит байдлыг хүлээж ав
Чи энэ явдалд бэлэн биш ч байсан бай, нөхөр чинь хаалгаар гараад явсан л бол та хоёрын харилцаа лав л “одоогийн байдлаар” төгсөж байна гэсэн үг. Хичнээн байж боломгүй мэт санагдсан ч нөхцөл байдлыг хүлээж ав. Түүнийг эргүүлж авчрах арга заль, мэх, тактик боловсруулах гэж оролдоод нэмэргүй байх гэж айж байна. Нөхрөө шийдвэрээ өөрчлөөд эргээд ирнэ байх гэж горьдон, сэрүүн зүүдлээд байвал өөрийгөө чимхээд ч болтугай сэр. Хэрэв тэр өөрийн сонголтоо аль хэдийн хийсэн бол чиний найдлага талаар өнгөрөх болно. Тэр үед чи одооныхоос илүү зовж шаналж мэднэ.

2. Уурлахыг өөртөө зөвшөөр
Өөрийнхөө амсаж байгаа бүхнийг гарга. Гэр бүлээ аварч үлдэхийн тулд гаргасан хичээл зүтгэлийнхээ төлөө харамс. Учир нь чамд яг одоо гишгэх газар, түшиж тулах цэг байхгүй мэт тэнцвэргүй, сул дорой мэдрэмж төрж байгаа. Мэдээж энэ бол жирийн нэг залуу насны гэнэн дурлал, түр зуурын шохоорхол байгаагүй. Чиний бүх юмаараа дэнчин тавьсан их итгэл байсан болохоор биеэ барих гэсний оронд, яагаад ч дийлдэхгүй байгаа гомдох сэтгэлээ шавхаж гарга. Бүх юманд ёроол гэж байдаг учраас шавхагдаж л таарна. Тэгж гэмээнэ чи дараа нь өөртөө итгэлтэйгээр эмчлэгдэж чадна.

3. Болсон үйл явдалд дүн шинжилгээ хийхээ боль
Нөхөр чинь чамайг орхиод явсанд одоог хүртэл итгэж чадахгүй л байгаа байх. Гэхдээ чи ийм байдалд хүргэсэн шалтгааныг олох гэж зүтгэх хэрэггүй. Чамайг хэтэрхий тарган, туранхай, залхуу, эсвэл завгүй байснаас болоод тэр ийм шийдвэрт хүрсэн юм биш. Эсвэл түүний шинээр дурласан эмэгтэй чамаас илүү ухаантай, секси байсандаа ч биш. Одоо чиний ямар нэг зүйлд хариулт хайж явах цаг биш юм. Учир нь чи одоо бухимдалдаа хэт их ороогдчихоод байгаа. Яг одоо чиний хийх ёстой номер нэг зүйл бол өөрийгөө аль болох хурдан татаж босгоод, хүүхдүүддээ санаа тавих юм.

4. Өөрийгөө торд
Ихэнх эмэгтэйчүүд сэтгэл санааны байдлаасаа болоод өөрийгөө гаргуунд нь гаргадаг. Гэвч чи хүчээр ч болов өглөө, өдрийн хоолоо заавал идэж, дасгалаа үргэлжлүүлж эрүүлээр амьдар. Чиний эрүүл мэнд хохирох ёсгүй. Согтууруулах ундаа эсвэл өөр төрлийн мансууруулах бодис хэрэглэхээс зайлсхий. Тэглээ гээд чиний байдал улам муудна уу, гэхээс дээрдэхгүй.

5. Өөрийнхөө дэглэмд буцаж ор
Нөхөр чинь орхиод явсан бол чиний хувьд өмнөх амьдралынхаа хэмнэлд эргэж орох нь боломжгүй зүйл мэт санагдаж байгаа байх. Сэтгэлийн зовлон шаналал чинь ажил дээрээ очвол улам нэмэгдэх юм шиг санагдаж мэднэ. Гэвч эргээд өмнөх ритмдээ орох нь чиний амьдралын өмнө хүлээсэн үүрэг юм. Ажлаасаа хэд хоног зугтсан бол, очиж, дэлгүүр орж хөргөгчөө дүүргэ.

6. Хүүхдүүдээ тайвшруул
Гэр бүлийн салалт хүүхдэд чинь таниас илүү хүндээр тусч байгаа. Хэрэв чи хүүхдүүдтэйгээ цуг үлдсэн бол, тэднийг зүгээр эсэхт анхаарал тавь. Ээжийгээ зовж шаналахыг хараад тэд аавынхаа эсрэг өшөө хорсол тээж, эсхүл өөртөө итгэлгүй нэгэн болж магадгүй. Хүүхэдтэйгээ нээлттэй ярилцаж, гэр бүлд нь хэд хэдэн өөрчлөлт гарахаас аргагүй болсон гэдгийг дуулга. Тэдэнд аав нь яагаад яваад өгснийг тайлбарлах нь зөв боловч, тэдэнд хэр ихийг ярихаа насыг нь бодолцож байгаад шийдээрэй. Хэрэв хүүхэд чинь өвөө, эмээтэйгээ дотно байдаг бол тэднээс түүнд хайрлагдаж байгаа мэдрэмжийг нь нөхөж өгөхөд туслалцаа хүс. Ээж нь үргэлж хүүгийнхээ дэргэд байна гэдгийг ойлгуул.

7. Урагшаа хар, шинийг эрэлхийл
Өмнө нь нөхрөөсөө болоод явж чаддаггүй байсан клубтээй элс. Шинэ хоббитой бол. Эсвэл шинэ хэл сурч ав. Хэрэв өмнө нь ажил хийдэггүй байсан бол одооноос хайж эхлэ. Хэрэв чи түүний эзэлдэг байсан орон зайг өөр шинэ юмнуудаар дүүргэж орхивол бодож шаналах зав олдохгүй. Урьд нь нөхрөөсөө болоод найзууддаа цаг гаргаж чаддаггүй байсан бол одооноос найз хүүхнүүдтэйгээ цуг дэлгүүр хэсч, зугаал. Үдэшлэг цэнгээн, баяр наадамд оролц. Аль болох олон хүний дунд байхыг хичээгээрэй. Шинэ хүмүүстэй танилцахыг өөртөө завшаар. Гэхдээ шинэ харилцаа үүсгэхээ азнаарай.

8. “Тэр” эмэгтэйн тухай бодохоо боль
Энэ бол хамгийн чухал хэсгүүдийн нэг. Хэрэв чи түүнийг сайн мэддэггүй бол, тэр эмэгтэйн секси төрхийн талаар чи төсөөлөн бодож, улам бухимдаж мэднэ. Түүнийг мэддэг байсан ч ялгаагүй, чи нөхрөө түүнтэй хардаж харамласандаа болоод галзуурах шахна. Тэгээд тэр эмэгтэйн талаар бүхнийг олж мэдэхийг хичээж ч магадгүй. Өөрийгөө түүнтэй бүү харьцуул. Бүр болохгүй бол түүний муу талуудыг өөрийнхөө сайн талуудтай зэрэгцүүлж бичиж байгаад унш. Гэвч болж өгвөл өөрийгөө түүнээс тусдаа хүн гэдгийг ойлго.

9. Ганц биеэрээ амжилттай амьдарч яваа бүсгүйтэй найзал
Найзууд болон гэр бүлийнхнээсээ нөхрөөсөө салсан ч аз жаргалтай сэтгэл хангалуун амьдарч ажиллаж яваа эмэгтэй хүнийг таних уу гэж асуу. Салалтын шаналлаас өөрийгөө аварч өөдрөг хүчтэй алхаж яваа бүсгүйтэй танилцаж цагийг хамт өнгөрөөснөөр чи асуудлыг өөр өнцгөөс харах болно. Түүний урам зоригоос хуваалцаж, суралц.

Нөхөр чинь чамайг орхиод явсны дараа чамд урьднын амьдралаа эргүүлэн авчрах ямар ч боломж байхгүй мэт санагдах байх. Гэхдээ түүнээс өөр амьдрал байгаа гэдгийг, ганцаараа биш гэдгээ сана.


Гэр бүлийн салалтын шархаас яаж хурдан ангижрах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex