‘‘Зөөлөн хайр’’, ‘‘Энхрий’’, ‘‘Аниргүй итгэл’’ зэрэг уянгын дуунуудаараа олонд танигдаж сүүлийн үед ‘‘Хайртай бол эргэж хараарай’’ жүжгийн дуугаараа залуусыг байлдан дагуулж буй дуучин ‘‘A Cool Америкийн супер од, реппер Питбуллтэй хамтран дуулах гэнэ’’ гэсэн сенсааци тарж байсан ч Питбуллын тоглолт хойшилж, харин A Cool ирэх 9-р сарын эхээр UB Palace-т анхны бие даасан тоглолтоо хийхээр төлөвлөжээ.
Тэрээр ихээхэн сүсэг бишрэлтэй нэгэн бололтой Дашчойлон хийдээр ойр ойрхон эргэлдэж, хурал номд сүншиглэж яваа аж. Дашрамд дуулгахад дуучин A Cool Олон Улсын Найрамдал зусланд долоон жил бүлгийн удирдагч багшаар ажилласан бөгөөд зусланд багшлах эрхээ авахын тулд насаа хүртэл нэмж байсан хэмээн хуучилжээ.
www.shock.mn Б.Анир