Дуучин Номин-Эрдэнэ: Одоо бол дуураймал хамтлаг, дуучид маш ихээр төрж байна

Одоогоос 20-иод жилийн өмнө залуусыг байлдан дагуулж байсан хамтлаг бол охидын “Спайк” хамтлаг. Охидын хамтлагийн анхдагчдын нэг тэд хэсэгтээ шуугиулаад авсан ч харамсалтай нь хамтлаг тарж тус тусын зам мөрийг хөөх болсон. Тус хамтлагаас дуучин Минжинсор, Номин-Эрдэнэ нарыг хүмүүс андахгүй сайн мэднэ. Тэд өөрсдийн соло карьерийг эхлүүлж хэсэг хугацаанд уран бүтээлээ туурвисан ч мөн л тэгэсгээд нам жим болцгоосон. Анх ганцаарчилсан уран бүтээл хийх зориггүй байсан Номин-Эрдэнэд дуучин Сарантуяа болон продюсер Тайванбат нар урам хайрлаж соло карьерийг нь эхлүүлэхэд тус болж байсан гэдэг. Тэрээр “Хүмүүс дуучин Сарантуяа сонингийн ярилцлага дээрээ чамайг аймар их магтсан байна лээ гэхийг нь сонсоод би хязгааргүй их баярлаж байсан. Тэгээд би бас дуулж болох юм байна гэдэг сэдэл тархинд бууж эхлэсэн. Тайванбат ах намайг “чи дуулж чадна, манай Титэм хамтлагийн зүүд гэдэг дуу чамд тохирно” гээд би амьдралдаа анх удаа соло дуу дуулж байсан. Одоо ингээд анзаараад байхад дуурайчихсан юм их байна. Дуурайчихсан аль нэг юмны копи хамтлаг, дуучид маш их төрөн гарч байна. Бүр буруу ч бас биш байх” хэмээжээ.

Дуучин Б.Номин-Эрдэнэ

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Дуучин Номин-Эрдэнэ: Одоо бол дуураймал хамтлаг, дуучид маш ихээр төрж байна
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.