Монголынхоо нэрийг дэлхийд гаргаж яваа олон сайхан залуус манай улсад бий. Нэг үеэ бодвол залуус өөрсдийгөө хөгжүүлж гадны зах зээлд өөрсдийгөө борлуулж хэнээс ч дутахгүй гэдгээ харуулах болсон. Цөөхөн хүн амтай хэдий ч дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, шалгуур өндөртэй гадаад зах зээлд өөрсдийн гэсэн орон зайг бий болгож яваа залуусын төлөөлөл бол загвар өмсөгч Төгс болон бүжигчин Саруултөгс нар. Монголдоо цөөхөн Европ стандартад нийцдэг High Fashion моделиудын нэг Төгс болон шантралгүй тууштайгаар бүжгээр хичээллэж улмаар Холливүүдэд хөл тавиад байгаа бүжигчин Төөгөө нар арван жилийн нэг ангид суралцдаг байжээ. Нэрс нь дарааллан бичигддэг ангийн найзууд “Төгс” хэмээх нэрэндээ багтаж хийж буй зүйлсээ “Төгс” байлгахыг эрмэлздэг бөгөөд нэг нэгнээсээ эрч хүч урам зориг авдаг гэнэ лээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn