Мэдээж чи хатуу юм хоолойгоороо давуулах дургүй. Тэгсэн хирнээ хамт олны нийллэг, найзуудын party-нд орохоороо яахын аргагүй хэтрүүлчихээд байдаг. Гэвч үдэшлэгийн үеэр өөрийнхөө оюун санааг аварч үлдэх аргууд бий.
1. Үнэндээ: Хүмүүс чамайг “шахах” болно.
Чам дээр ирсэн “цагаан юм”-ны ээлжнээс татгалзах үед хүмүүс чам руу “Хүн болгон ууж байхад…” гэх юм уу, “Өөдгүй юм” гэсэн үг хаялах болно. Энэ үед чамд хүмүүсийн нүдэн дээр тэнэг амьтан болж харагдаж байгаа мэт сэтгэгдэл төрдөг.
Гарц: Зүгээр л толгойгоо сэгсэр.
Тэдний шахааны хорон үгс 5,6 секундын дараа л намжчихна. Чи л өөрөө түүнд ач холбогдол өгөхгүй бол, бусад хүн ч бас сүртэй юм бодохгүй.
2. Үнэндээ: “Торгууль”-тай тоглоом аюултай
Уулгах шийтгэлтэй ямар ч тоглоомноос эелдгээр татгалзаж сур. Чи нэг л мэдэхэд тоглоомондоо улайраад, ходоод руу гаа хэр их согтууруулах ундаа хийж байгаагаа ч анзаарахаа болино. Цоо эрүүл мэт байсан оюун санаа гэнэт л үүлэн дээгүүр хөвнө дөө. Тоглоом тоглох хөгжилтэй ч, тоглоомноосоо болж “тасрах” огтхон ч хөгжилтэй биш шүү.
Гарц: Өөрөө өөрийгөө хөгжөө
Үдэшлэгт оролцож болно. Гэхдээ тоглоомонд оролцох албагүй. Үүний оронд шинэ хүмүүстэй танилцаж, найзуудтайгаа зургаа авахуулж, зүгээр л хөлсөө гартал бүжиглэж болно. Өөрийгөө л хөгжөөж байхад хангалттай. Заавал олны дунд байснаараа аз жаргалтай болдоггүй гэдгийг сана.
3. Үнэндээ: “Халсан” бүсгүйчүүд залуусын анхааралд өртдөг
Зарим бүсгүйчүүд таалагдсан залуудаа илүү секси харагдахын тулд градустай юм хүртэх замыг сонгодог. Халсан эмэгтэйчүүд эрчүүдийн анхаарлыг татахаас биш, сэтгэлийг татдаггүй. Дээрээс нь, тэд “party animal” гэсэн нэрийг өөртөө татах магадлал их.
Гарц: Хэм хэмжээгээ мэдэр
Таалагдсан залуугаа татахын тулд зүгээр л талимаарсан харц, дур булаам инээмсэглэлээ ашиглаж яагаад болохгүй гэж. Жаахан зоригтой, чөлөөтэй байх юм бол чи тэдний нүдэнд ч, зүрхэнд ч “өртөж” чадна. Согтууруулах ундаа хүний өөрийнхөөрөө занг л нээж өгдөг учраас хүмүүсийн анхаарлыг татахад тусалдаг хэрэг.