Эр хүн бүрийн 6 секс горьдлого

37a1c7a56f9f3fd2a9dfa5ea45c6c164

Бараг л эр хүн бүр найзуудтайгаа уулзаж суухдаа өөрийгөө унтлагын өрөөний “мангас” юм шиг л онгирч ярьдаг. Тэгсэн хирнээ тэд ийм 6-хан хүслээ хэлчихэж чадалгүй эмэгтэйчүүд биднийг өөрсдөө олж мэдээсэй гэж битүүхэн горьдож суудаг “аймхай хөвгүүд” аж.

1. Тэр өөрөө өөрийгөө өдөөж чаддаг бүсгүйг хүсдэг
Чи андашгүй дээ. Эмэгтэйчүүд биднийг “халаахад” цаг хугацаа хэрэгтэй болдог. Хааяа эрчүүд шиг автоматчлагдсан либидотой байсан ч болоосой гэж бодох үе байдаг шүү. Хамтрагч чинь чиний сэрлийг хөдөлгөхийн тулд юу ч хийхээс буцахгүй байдаг ч, хааяа чамайг өөрөө өөрийгөө өдөөгөөсэй гэж хүсдэг гэнэ. Чиний дур хүслийг бадраах нь дан ганц хайртын чинь хийх ажил биш. 100 хувь сэтгэл ханамж мэдрэхийг хүсдэг өөрийнхөө бодлыг “ягаан арал” дээр аваачихын тулд чи жаахан хичээл зүтгэл гаргах хэрэгтэй болно. Өөрөө өөртөө оршил хийхийн тулд, “соло секс”*-ийн үед хэрэглэдэг заль мэхээ туршаарай. Түүний сэрэл нь хөдлөөд эхэлмэгц нүдээ аниад хайрттайгаа, эсвэл өөр нэг эртэй байхдаа авч байсан гайхалтай мэдрэмж дүр зургийг толгойдоо буулга. Өөрийгөө өдөөхийн тулд өрөөл эрийг төсөөлөх нь жирийн үзэгдэл юм. Гэхдээ найз залуу/ нөхөртөө тэр талаар хэлэхгүй байхыг зөвлөж байна!

2. Тэр сексийг хөгжилтэй байгаасай гэж хүсдэг
Бодит амьдрал дээрх секс болгон кинон дээр гардаг шиг байдаггүй. Зарим байрлал бүтэлгүйтэж, хааяа эвгүй дуу чимээ гарах нь энүүхэнд. Гэвч хэрэв чи нүүрэмгий байж чадвал, хамгийн ичмээр мөчүүдээс “үүлэн бороо”-гоо аварна. Жаахан туршлага дутсанаас нь болоод түүний өөдөөс “арай ч дээ” гэсэн царай гаргавал, тэр дахиж чамтай нэг оронд орох хүсэлгүй болчихож мэднэ! Асаж байгаа сэтгэл рүү нь ус цацах гээгүй л юм бол, эвгүй мөчүүдэд хөнгөнөөр инээж, тоглоом шоглоом болгож сураарай.

3. Тэр чамайг “шпи” өгөөсэй гэж хүсдэг
Сексийн үеэр илэн далангүй байна гэдэг хичнээн чухал гээч? Бидний ихэнх нь энэ талаар өчнөөн олон удаа сонсч байсан хирнээ, хэрэгжүүлэх гэхээр “монгол бүсгүйн цэвэр ичимтгий” ааль хөдлөөд ам нээгдэж өгдөггүй. Гэвч бүрэг байснаараа чи өөрөө л өөрийнхөө эрх ашгийг хөндөнө. Нэг удаагийн секс дээрээ л зориглоод, “Жаахан доош нь” гээд хэлчихвэл, дараа дараагийн удаа түүнд зааварчилгаа өгөх нь хамаагүй хялбар болно. Тэгэхгүй л бол тэд чиний сэрлийн цэгийг хэвлийн дээрээ биш гуян дээрээ гэдгийг мэдэхгүй байсаар чамайг хөргөж орхиж магадгүй. Хэрэв түүнд яг юу гэж тайлбарлахаа мэдэхгүй байвал, өөрийнх нь биен дээр хийж үзүүлэх юм уу, өмнө нь хийж байсан үйлдэлтэй нь адилтгаж хэл. Жишээ нь “Хөхний минь толгойг хэлээрээ оролддогоо санаж байна уу? Миний хэлүүнд ч бас яг тийм ‘үйлчилгээ’ хэрэгтэй байна” гэх мэтээр.

4. Тэр сексийн үеэр чамайг харахыг хүсдэг
Эрчүүд нүдээрээ дурладаг гэдэг үг сексэд ч хамаатай гэвэл итгэх үү? Тэдний хувьд чиний хэрхэн орилж, хотойж, гиншиж байгааг харах нь дур тавилтаас нэг их дутахааргүй мэдрэмж төрүүлдэг. Тиймээс нүдийг нь хужирлахаа бүү мартаарай. Түүний өмнө өөрийгөө оролдох зоригтой байвал, эмэгтэй нь дээрээ байрлалыг сонго. Хааяа дутуу товчилсон цамц, гэрэлтдэг майк, торон дотоожтойгоо түүний өмнө өөрийгөө “нээ”. Төсөөлөл, тэмүүлэл хоёр бол хамгийн хүчтэй мэдрэмжүүлд. Тэгвэл иймэрхүү жижиг залиуд нь түүнд галзуурам төсөөлөл, тэмүүллийг бэлэглэнэ. Түүний “болдоггүй бор” хааяа чамд өмдний цаана байхдаа илүү тачаангуй санагдаж байсан уу? Тийм ээ, яг үүнийг л хэлэх гэсэн юм.

5. Тэр чамайг дүрсгүй байгаасай гэж хүсдэг
Сайн найз бүсгүйн имиджээ алдахгүйн тулд олон бүсгүйчүүд сексийн тал дээр туршлагатай харагдахаасаа, дүрсгүйтэхээсээ эмээдэг. Гэтэл найз залуу/нөхөр нь дотроо түүний сахилгагүй дүр төрхийг харахын бөөн хүслэн байгааг тэд мэддэггүй. Өөрийгөө сексэд, ялангуяа түүнтэй хийх сексэд хичнээн дуртай болохыг харуулахад л болно. Түүнийг дур хүслийнхээ оргилд хүрч байх үед нь, өгзгийг нь базлах юм уу, мөрийг нь зөөлөн шим. Эсвэл гэнэтхэн түүнийг дагуулж секс шоп ормоор байгаагаа хэл. Тэгээд тэндээс амт нэмэх шинэхэн “хольц”-ууд худалдаж ав. Тэр чиний зоригийг үнэлнэ.

6. Тэр “Хөөх, саяных юу байсан бэ?” гэж хэлэхийг хүсдэг
Хуучны төрхөө эвдлэхийг хүсвэл чи жаахан “зэрлэг” байх хэрэгтэй. Тэгвэл тэр маргаашжин чиний тухай бодлоосоо салж чадахгүй. Хэрэв чамд төгс хийж чаддаг ганцхан эротик үйлдэл байдаг бол, түүнийгээ үзүүлэхэд шинэ туршлага нь толгойд нь үргэлж эргэлдэнэ. Тэр “Хөөх, саяных юу байсан бэ?” гэж уулга алдам шинэ ид шидийг чамаас нууцхан хүлээж байдаг гэсэн үг. Чи юуг хамгийн сайн хийж чаддаг вэ? Сексийн явцад хөхөөрөө “иллэг” хийж чаддаг бол түүнийгээ хий. Хэлээрээ нөгөөдөхийг нь ирвэгнүүлэх хэд хэдэн янзыг мэддэг бол сурсан мэдсэн зүйлсээ хуваалц.


Эр хүн бүрийн 6 секс горьдлого
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.