Эрчүүд ба эмэгтэйчүүдийн төөрөгдлүүд

brain_wide-3a78357af6ce98afa7436d36e04e84682c75e0d2-s900-c85

Эмэгтэйчүүдийн талаарх эрчүүдийн төөрөгдөл

Төөрөгдлийн гол утга

Эмэгтэйчүүд нь шуналтай, өчүүхэн, тэнэг, залхуу. Эрчүүд тэдний өмнөөс бүгдийг хийх ёстой бөгөөд бүх бурууг үүрдэг. Үүнийг дэмждэг эрчүүд бодохдоо эмэгтэйчүүд тэдний хөлс хүчийг сорох мөртлөө эрчүүдийн нулимс, зовлонг ойшоодоггүй гэж үздэг. Эрчүүдийн мөнгө дуусмагц эмэгтэйчүүд тэдэнд бүхнээ зориулах өөр “илжиг”-ийг хайж эхэлдэг. Тэд өөрийн ивээн тэтгэгчийн сэтгэл хөдлөлд хайхрамжгүй ханддаг учир тэдний амьдралын хамаг гол зүйл нь зөвхөн өөрсдийнх нь хэрэгцээ байдаг. Залхуу, хариугүй эмзэг, хатсан талх шиг хатуу, зальжин, харгис байдал нь ямар ч эмэгтэйчүүдийн жинхэнэ нүүр царай юм. Эдгээр сөрөг зан чанар нь дэргэдэх эрчүүдээс шалтгаалж шууд өсөх хандлагатай байдаг.

Төөрөгдлийн сөрөг үр дагавар

Эмэгтэйчүүдийн тухай дээрх үзэл бодол нь үндсээрээ буруу юм. Иймэрхүү төөрөгдөл нь дотоод сэтгэлийн хэд хэдэн мөн чанарыг үгүй хийдэг.
-Өөрийнхөө зарчмаар яваагүй хүмүүстэй дайсан болдог. Энэ замаар явсан эрчүүд ихэнхдээ болохгүй, бүтэхгүй бүхнийг өөрөөсөө эрж хайх ёстой гэдгийг мартдаг.
-Энэ тохиолдолд эцгийн эрхт ёс алдагдаж, эмэгтэйчүүд эрчүүдэд сэтгэл зүйн хувьд хамааралгүй болдог. Хэчнээн хүслээ ч эрчүүдийн жинхэнэ найз эмэгтэй байж чадахаа больдог. Иймээс амьдрал тэр чигээрээ өөрчлөгддөг.
-Орчин үеийн эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд эрчүүдийн үйл хөдлөлийг дагах, тэдний үгийг тэр бүр авч хэлэлцэхээ больсон. Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрчмийн тэнцвэртэй байдлыг сэргээхэд эрчүүдийн ертөнцөөс эмэгтэйчүүдийн ертөнц рүү хөдлөх маягаар бий болгоно. Учир нь эмэгтэйчүүд орчин үеийн бодит байдлыг илүү мэдэрдэг. Тэдний гарт ихэнх асуудлуудын хариу байдаг. Амьдралд илүү зөв хөдөлдөг.
-Дээрх бодолтой, төөрөгдөлд орсонэрчүүдийг эмэгтэйчүүд өөртөө татах гэж ямар ч арга заль хэрэглэсэн ч нэмэр болдоггүй.

Энэ төөрөгдөл нь бидний амьдралыг хэрхэн эрэмдэглэдэг вэ?

Энэ төөрөгдөлдөө хэт итгэсэн эрчүүдэд тийм биш гэдгээ батлах гэж эмэгтэйчүүд нь арга заль хэрэглэж, тоглоом тоглох хэрэгтэй болдог. Ингэж тоглосон эмэгтэйчүүд эцэст нь өөртөө хүртэл бухимддаг байна. Гэсэн ч өөрийн эрхгүй “чи бусадтай адилгүй гэдгээ нотол” гэсэн тоглоомонд татагдан орж, өнөөх эрдээ жинхэнэ олз болдог.

Бодит байдалд хэрхэн буцаж орох вэ?

Эрчүүдийн хайр, хүндэтгэлийг хүлээх гэж хичээх хэрэггүй. Өөрийнхөөрөө л бай. Энэ нь ертөнцөд мэндлэхэд чинь чамд өгсөн бэлэг. Санаж яв:
-Та эрх чөлөөтэй бие хүн.
-Өөрийн гэсэн амьдралын хэв маягтай, чамд хэн ч яаж амьдрахыг хэлэх эрхгүй.
-Хүрээлэн буй орчиндоо сайн сайхан замаар холбогд, үгүй бол зовлон гуниг, гутралаас өөр юу ч олж авч чадахгүй.
-Өөрийн үйл ажиллагаандаа итгэлтэй байх, өөрийн алдааг хариуцах чадвартай байх нь түүнийг хууран мэхлэхээс аварна. Ингэвэл хууран мэхлэлт дуусгавар болж, хамтын амьдрал эхлэх болно.

Эрчүүдийн талаарх эмэгтэйчүүдийн төөрөгдөл

Эмэгтэйчүүдийг тун ч мэдрэмжтэй, зөн совинтой улсууд гэдэг. Гэсэн хэдий ч тэд тэр болгон эрчүүдийн сэтгэлгээний онцлогийг ойлгож чадалгүй төөрөлддөг. Энэ талаар зарим нэг зүйлийг ойлгоход нь тус болохын тулд судлаачид эрчүүдийн талаарх зарим нэг яриаг эрчүүдээр өөрсдөөр нь тайлбарлуулж үзсэн байна. Туршлагатай гэж боддог эмэгтэйчүүдийн зөвлөгөө, эрчүүдийн талаарх мэдлэг ихэнхдээ төөрөгдөл байдаг аж.
Эрчүүдэд бидний хоорондоо ярьж байгаа юм огт сонин биш
Эмэгтэйчүүдийн хоорондох яриа мэдээж сонирхолтой. Ялангуяа эрчүүдийн талаарх зүйл бол эрчүүдэд бүр ч сонирхолтой.
Хүүхнүүдэд эрчүүдийн секс хүсэл нь хэрэгтэй
Мэдээж секс бол хамгийн нандин зүйл. Эрчүүд гоё сайхан хүүхнүүдтэй секс хийхийг маш их хүсдэг. Гэвч санасан бүхэн бүтдэггүй нь хорвоогийн жам. Харин хүүхнүүд болохоор хүссэн эртэйгээ амраглаж чадна. Яагаад гэвэл сексдэх саналыг эрчүүд тавьж эмэгтэйчүүд зөвшөөрөх эсэхийг нь шийддэг. Тэгэхээр зөвшөөрөл өгдөг хүний гарт эрх мэдэл байна гэсэн үг.

Эрчүүдийг амттай сайхан хоолоор дайлахад л болно
Чин үнэнийг хэлэхэд хүүхнүүд эрчүүдийг сайхан хооллоор дайлах дуртай. Энэ нь үнэндээ хоолоор дайлах гэсэн сайхан сэтгэл бус, харин зүрх сэтгэлийг нь эзэмдэх гэсэн арга юм. Гэсэн ч эрчүүд, хэнэггүй мангар, залхуу юм шиг мөртлөө хэрэгтэй үедээ нарийн ухаан гаргахдаа сайн. Тэд хүүхнүүдийн хийсэн хоолыг “Маш амттай, сайхан хоол болжээ” гэж магтах боловч үдэш орой сэмхэн алга болохдоо сийхгүй. Гэсэн ч өлсөхөөрөө тэд буцаад л ирнэ.

Эр хүн царайлаг байх хэрэггүй
Эрчүүд хэдийгээр царай муутай байсан ч, байгалиас заяасан сэргэлэн ухаан, зальтай зангаараа мөнгө олдог. Олсон мөнгөөрөө хүүхнүүдийн урхиддаг. Мөнгөтэй эрчүүд царайлаг хүүхнүүдийн толгойг эргүүлэхийн цагт ямар ч ээж, эмээгийн хориг тус болохгүй.

Эрчүүд эмэгтэйчүүдийн талаар ингэж боддог
Хэрэв хэн нэгэн эрэгтэй хүн “эмэгтэйчүүд бол тэнэг гэж хэлбэл түүнд тэнэг эмэгтэй л гомдоно” гэсэн үг байдаг. Харин өөрийгөө ухаантай гэж боддог эмэгтэй энэ үгийг анзаарахгүй. Харин тэнэг гэж хэлүүлсэндээ гомдсон хүүхнүүд “Эрчүүд бол адгийн шаарнууд” гэж хэлбэл тэнэг гэдгээ нотолсон хэрэг болно.

Эрчүүд туршлагагүй эмэгтэйчүүдийг сонирхдог

Yүн шиг худал зүйл үгүй. Эрчүүд яах ёстойгоо мэддэг эмэгтэйчүүдтэй цуг байхыг хүсдэг.

Эмэгтэй хүн эрчүүдийг өөрчилж чадна

Yгүй, ямар ч эмэгтэй хүн тэднийг өөрчилж чадахгүй. Эмэгтэй хүн өөр хувцас өмсөх, аяга угаах зэргээр зарим нэг зүйлийг хэсэг хугацаанд албадан хийлгэж болох юм. Гэхдээ тэд өөрөө өөрсдийгөө тэр ажлыг нь хийх хэрэгтэй гэж ятгаж байгаа болохоор л хийдэг.

Эрэгтэй хүнийг хуурах маш амархан

Ихэнх эмэгтэйчүүд эрчүүдийг хуурахад амархан гэж боддог. Хэрэв энэ үгэндээ итгэсэн бол түүнээс харьцаагаа таслах гэж яарсны хэрэггүй. Үүнийхээ оронд нууц амрагтай бол. Хэд хэдэн нууц амрагтай болсон ч болно. Хэрэв үүнийг эр нөхөр чинь анзаарахгүй байвал танд хайргүй гэсэн үг.

Эрчүүд миний өнгөрсөн хайр дурлалыг сонирхдог

Тухайн эрийн хайртай эмэгтэй өөрөөс нь өмнө нэг, эсвэл 20 эртэй учирч явсан уу гэдэг нь түүнд огт хамаагүй. Хамгийн гол нь тэд нарынхаа талаар л ярихгүй байвал болоо.

Эрчүүдийг хэн залхуу болгодог вэ

Мэдээж бүсгүй та л эр нөхрөө залхуу болгосон. Энэ маягаараа бол та ажилч зөгийг ч залхуу болгож мэдэх хүн байна. За яахав, энэ удаа би хийе, дараагийн удаа нөхөр маань туслана биз гэж боддог бол том алдаа шүү. Нэгэнт л залхуураад сурчихсан бол эрчүүд үхэн үхтлээ энэ зангаа тавилгүй дуусдаг.

Эрчүүд эмэгтэй хүн гэхээр ээжийгээ л санадаг

Эрчүүд ээж шиг нь хайрлаж, халамжлах эмэгтэй хүнтэй байхыг хүсдэг нь үнэн. Гэхдээ ээж нар заримдаа хүүхдүүддээ эрүүний шөл уулгах дуртай. Эмэгтэй хүнд хөрөөдүүлэх шиг таагүй зүйл байдаггүй болохоор хүүхнүүд эх хүн шиг хайрлаж, халамжилдаг боловч ээж нар шиг эрүүний шөл уулгадаггүй байвал сайн.

Надад хандтай эрчүүд надад зориулж их мөнгө үрэх ёстой

Заавал тэгэх албагүй. Дөнгөж гүйж эхэлж байхдаа ердийнхөөсөө их мөнгө үрж болох юм. Харин тэр эмэгтэй өөрт нь сайн болоод ирэхийн цагт тухайн эрийн үрлэг, зарлага хэвийн байдалдаа орно.

Undesten.mn


Эрчүүд ба эмэгтэйчүүдийн төөрөгдлүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.