Форбс сэтгүүл 2018 оны байдлаар хамгийн баян рэпперүүдийн жагсаалтыг гаргажээ. Жагсаалтыг дуучин Бейонсегийн нөхөр Жэй Зи тэргүүлсэн байна. Түүний хөрөнгө 900 сая доллараар үнэлэгджээ. Ийнхүү Жэй Зи дэлхийн хамгийн баян рэппер дуучны жагсаалтад анх удаагаа Пи Диддиг ардаа орхив.
Энэ жил Диддигийн хөрөнгө 825 сая доллараар үнэлэгдсэн аж. Гуравт хип хопын ахмад зүтгэлтэн Доктор Дре 770 сая долларын хөрөнгөтэйгөөр бичигдэв. 100 сая долларын орлого олсон Эминер, Дрэйк нар тавд багтжээ.
Жэй Зи согтууруулах ундаа үйлдвэрлэгчидтэй хамтарч ажилласнаар ийнхүү тэргүүн байранд орж чадсан гэнэ шүү.
Эх сурвалж www.wikimon.mn