Олны танил эрхмүүд хайртай ээжүүд болон гэргийгээ хэрхэн баярлуулах вэ?

Олон Улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах  өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан   олны танил  эрхмүүд хайртай ээж, халамжит ханиа хэрхэн баярлуулах  төлөвлөгөөтэй байгаа  талаар нь  утсаар холбогдож асуулаа.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Д.Төмөртогтох: Гэргий бид хоёр одоохондоо өөр өөр  газар амьдарч байна. Манай хүн аймгийн төвд   ач зээгээ хараад байж байгаа бол, би сумандаа ажлаа хийгээд сууж байна. Гэхдээ өнөөдөр  эхнэртээ бэлгийг нь өгөөд явуулсан. Ер нь мөнгө л явууллаа, өөртөө хэрэгтэй зүйлээ авна биз ээ. Харин маргааш утсаар яриад баяр хүргэнэ. Тэгж байгаад гэртээ ирэхээр нь нөхөж баярлуулна гэсэн бодолтой байгаа.

Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Базаррагчаа:Маргааш гэр бүлийнхээ хүнтэйгээ хамт ээждээ дээрээ очиж баярлана. Гэхдээ би ингэж баярлуулна, ийм бэлэг авч өгнө гээд яриад байх дургүй хүн. Гадаадад удаан амьдарсан болохоор  ч тэр юм уу хувийнхаа амьдралыг нээх   дэлгээд байхыг хүсдэггүй. Гэхдээ ээжийгээ, гэргийгээ, охиноо өөрийнхөө хэмжээнд баярлуулна гээд бодчихсон явж байна. Танай сайтын хамт олон болон Монголынхоо бүх сайхан ээжүүд, эмэгтэйчүүддээ Олон Улсын эмэгтэйчүүдийн баярын мэндийг дэвшүүлье.

Загвар өмсөгч Э.Энхболд:Маргааш гэргийдээ гарынхаа хоолыг хийж өгөөд баярлуулна.Манай эхнэрийн төрсөн өдөр нь  гуравдугаар сарын 11-нд болдог  тэгэхээр тэр өдөр нь илүү сайхан баярлуулах төлөвлөгөөтэй байгаа.

Жүжигчин Ж.Мөнгөнсүх:Маргааш өглөө эрт босоод хамгийн түрүүнд эмээдээ цайг нь чанаж өгөөд баярынхаа арга хэмжээг эхлүүлнэ. Дараа нь сайхан хоол хийж өгнө, эхнэрээ амрааж  хүүгээ  харна, бодсон төлөвлөсөн зүйл их байна. Тэр болгоныг дэлгэчихвэл утгагүй биз дээ.

Дуучин С.Гантогоо: Маргааш бүх нийтийн амралтын өдөр учраас  ээжийгээ баярлуулна.Нэг нууц задлах уу? Би ээжийгээ болзоонд урихаар төлөвлөсөн. Хамтдаа сайхан хоол идэж,  ээжийнхээ хамгийн  дуртай цэцгийн баглааг нь авч өгнө. Тэгээд үргэлж хэлээд байж чаддаггүй тэр нандин үгсийг маргааш ээждээ маш олон удаа хэлнэ. Тиймээ ээжээ тандаа хүү нь хайртай шүү.

Г.Нараа

Ugluu.mn


Олны танил эрхмүүд хайртай ээжүүд болон гэргийгээ хэрхэн баярлуулах вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.