Отгон Топуудын нэг загвар өмсөгч Бадамгэрэлийн нөхөр дуучин Бэки уран бүтээлээсээ холдоод зургаан жил болжээ. Хайрт гэргийнхээ үнэнч фен тэрээр уран бүтээлээ орхин гэр бүл, хувийн бизнестээ түлхүү анхаарах болсон. УИХ-д хүртэл нэр дэвшээд авсан тэрээр дахин дуулж эхэлжээ. Энэ тухай тэрээр “Нийт 6 жил гаран уран бүтээлээ огт хийсэнгүй. Дуу гэдэг бол миний хамгийн дуртай, гайхалтай ертөнц. Саяхан нээлтээ хийгээд кино театруудад гарч байгаа Greatest Showman киноны Never Enough дууг өөрийнхөөрөө cover хийж дууллаа” хэмээсэн бол түүний гэргий Бадамгэрэл “Хэдий гэр бүлдээ ажилдаа өөртөө байгаа бүх цагаа зарцуулж сайн эцэг гайхалтай аав чадварлаг бизнесмен байдагт нь баярладаг ч зүрхэнд нь үргэлж эгшиглэдэг дуу хөгжмийн авьяасыг нь дуугаа дуулж бүтээл хийх юмсан гэдэг битүүхэн хүсэл тэмүүллийг нь үргэлж мэдэрсээр ирсэн. Сүүлийн 6 жил зөвхөн миний хүсэл тэмүүлэлд дэмжлэг болж өнөөдрийн намайг бүтээхэд бат найдвартай урамшуулж зоригжуулж ирснийг нь бодохоор хайр хүрдэг юм. Эргээд студийн хаалга татахдаа хүүхэд шиг догдолж нүд нь сэргэж баяраар бялхаж байсныг нь хараад би өөрөө бүр ч ихээр баярласан” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.nm