“Муу ээж” Нарагийн өчлүүд

28279180_1825363800829784_8771724662758389886_n-960x570

Өөрийгөө зууны шилдэг борлогдошгүй хүүхнээр шалгарсанаа зарласан дуучин асан, бизнесмэн Нара буюу М.Нарантуяа бас л хамгийн “муу ээж”-ээр тодров бололтой. Борлогдошгүй хүүхнээр шалгарсан тухайд гэвэл, өнгөрсөн сард болсон түүний Солонго рестораны нээлтийн үеэр хийлч Дээгий Нараг тайзнаа уриад тэнд зочилсон эрчүүдээс хамгийн зоригтой нь Нараг бүжгэнд урихыг санал болгосон аж. Гэвч нэг ч залуу түүн дээр очоогүй тул Нара өөрийгөө ийн зарласан удаатай.

Харин муу ээжийн хувьд бол, Самсунгийн 75инчийн хамгийн сүүлийн үеийн загварын зурагтыг нь хагалсан хүүгээ зэмлэсэн Нарагийн үгс түүнийг ийм номинацид нэр дэвшүүлэхэд хүргэжээ. Номинацидаа ч шалгарсан байх нь. 14 сая төгрөгийн үнэтэй эд зүйлээ эвдүүлсэн хэр баргийн хүн эвийлсэн энхрийлсэн үгс амнаасаа унагахгүй л болов уу. Харин түүнийг шүүмжилсэн, муулсан, эсэргүүцсэн хүмүүс сошиалаар нэлээд шуугисан юм даг. Тэрээр энэ талаар олон ч удаа сэтгэгдлээ илэрхийлсэн байдаг. Харьцаа муутай, ааштай, хэрүүлч гэгддэг түүний “хэрүүл”-ийн зах зухаас нь дурдъя.
“-14 сая төгрөг приус авчихаар хэмжээ биш үү.
-Ишш, ээж, хүү 2 энэ нэг дөрвөлжин юмнаас болж 30 минутанд ёстой хоёулаа уйлаад, хайрлаад, уяраад, уучлаад дуусав аа хөөрхий. Гэхдээ хүүхдэд бурууг хийвэл зэмлэл хүртдэгийг, эд гэдэг санаан зоргоор аваад байж болдог зүйл биш гэдгийг, эцэг эх нь яаж хуруу хумсаа хумсалж байж өмсөх, зүүх эдэлж хэрэглэхээр дутаахгүйхэн шиг амьдруулдгийг ойлгуулж байх хэрэгтэй гэж би хувьдаа боддог юм. Гэхдээ хэдий тийм ч гэсэн хайр гэдэг зүйл бүхнийг уучилдаг гэдгийг энэ хүүхдүүд багаасаа мэдэрч байг. Хүүхэд ойлгохгүй биш ойлгож байгаа, бүр маш сайн ойлгож байдаг.
Жич: 75″ телевизорыг машинаа солих уу, хүүдээ ( гэртээ ) гоё тв авах уу гэж байж лизингээр авсан эд эвдрэхэд мэдээж хэцүү л байж таарна шүү дээ. Тэр төгс гэгээрсэн хүмүүс намайг дагаж улыг минь шагайхгүй байвал дээрсэн байна.
Тийм хүмүүсийн түвшинд хүртэл гэгээрч тайвшрах үнэхээр боломж алга тул өөр өөрсдийнхөө ертөнцөөр амьдарцгаая.
-Хахаха бодоод байсан чинь бүр инээд хүрчлээ сүүлдээ. Миний постны дор цэцэрхээд байга нөхөд хүүхэд нь утасны нь дэлгэцийг хагалахад л үнэндээ нүднээс далдуур яадаг бол доо.
-Хүний постны доор бусадтай сайндан муудан байж алалцаад байгаа, тэрийгээ постны эзнийг хүмүүсийг талцууллаа гэх нь бол өрөөсгөл ойлголт байх аа!!! Ээж, хүүхэд аль сайндаж муудахыг тэр гэхэв. Бид 2 өчигдрийг мартаад өнөөдрөөрөө амьдарч байна.
-Хүн ер нь сошиалд юугаа тавих нь тэр хүний л эрх шдээ. Тэглээ гээд чичрээд байга хүмүүс бол харин жинхэнэ комплекстой гэдгээ л харуулж бгашдээ үнэндээ.
-Яс юман дээр бүр давслаад байгаа хүмүүс бүгд хүүг маань өрөвдсөндөө ч биш, намайг ийм байдалд орсонд бүр баярлаж үхчих гээд худлаа дүр эсгэж, цэцэн мэргэний дүрд хувилж, хүний зовлонд цадаж байгаагаа мэдэхгүй л … Яахав үнэхээр хүүг минь хөөрхий дөө хүүхэд шдээ гэж бодож байгаа нь бол ганц хэлээд л зогсож байгаа байхгүй юу. Би ямар мэдрэмжгүй хүн биш дээ хэн юу дээр тоглолт хийгэд байгааг мэдэж л байгаа шд. Гэхдээ яахав үнэхээр Нара гэдэг хүн бурууг хийсэн хүүхдээ ч зэмлэсэн нийт нийгмээрээ тэрэнд анхаарлаа хандуулж байдаг цочирч байдаг болсон л юм байна.
-За би юм эвдэлсэн хүүхдээ загнажээ, тэнэг гэснээрээ хэтрүүлсэн ажээ. Гэхэд “хүмүүсээр телевизороо хандив цуглуулах гэж засуулах гэлээ, эсвэл авахуулах гэлээ. Баян сайн ах нарт өрөвдүүлж шинэ тв авахуулах гэж пост хийлээ” гэж бодож чадаж байгаа хүмүүсийн сэтгэлгээ бол тасарчээ тасарч. Гишүүдтэй саундаж элдэв мөнгө шантаачилдаг сэтгүүлч хүүхэн хүртэл найзуудаараа засуулах гэж ийм пост хийсэн юм уу ч гэх шиг. Ер нь бол хүмүүс өөр шигээ л сэтгэдэг байх тийм үү.
-Хэн ч хүүхдээ зурагтнаас хямд эсвэл солих тухай, бас хэн ч хандив авах тухай зүүдлээ ч үгүй байхад дуулсан дуундаа өөрөө уяраад гэдэг шиг, зохиосон үлгэртээ хэт итгэцгээгээд түүндээ хошуурцгаагаад, бид үнэхээр онц сонирхолтой амьдрах юм аа” гэх мэтээр сэтгэгдлээ илэрхийлжээ.
Болсон явдлын тухайд гэвэл, Нарагийн хүү Бунжаа нь машинаа шидчихсэн чинь зурагтаа оносон юм билээ л дээ. Хэчнээн буруу зүйл хийсэн ч, хэдий бухимдаж зэмлэсэн ч эх, үрийн хайр дундрах биш дээ. Тиймдээ ч айхтар муу ээж Нара “Бунжаа ч ихэнхдээ хайр хүргэж уяраана, заримдаа ч бас дургүй хүргэж нервтүүлнэ шүү. Ээж, хүү хоёр ч адал явдалтай амьдран суугаад л байгаа юм даа.” гэжээ.
Үнэхээр түүний хэлсэнчлэн 14 сая гэдэг зарим айл приус лизингээр аваад халтууранд явж амьдралдаа нэмэр болгох л хэмжээний мөнгө шүү. Авсан нь үнэн ч, хэрэглээнээс хасагдсан зүйлийн төлбөрийг төлөх хэн хүнд тийм ч таатай сайхан байхгүй нь лавтай.
Ямартай ч өнгөрсөн долоо хоногт Нара приусийн үнэтэй зурагтаа засуулах арга зам хайна гэж байсан. Яагаа бол доо. Нара хамгийн аймшигтай муу ээжээр шалгарсан болов уу?

Я.Хулан


“Муу ээж” Нарагийн өчлүүд
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.