Шанзтай шоколадтай бялуу /moelleux au chocolat/

ccffa108-moelleux-au-chocolat-s4x3-jpg_2

Ганц хазаад л шингэн шоколадны шанзтай аманд орж уусах, амтат Франц бялууг эзэгтэй та амралтынхаа өдрөөр жигнэж үзээрэй. Орц бүр нь элбэг олддог учаас хүндрэл учрахгүй гэдэгт найдаж байна.

Найрлага
Бялуунд:
• 2/3 аяга цөцгийн тос
• 120 гр хар шоколад /хэрчсэн/
• 4 өндөг
• 2/3 аяга элсэн чихэр
• 1/2 аяга дээд гурил

Карамелан соусанд: /хийхгүй ч байж болно/
• 2/3 аяга элсэн чихэр
• 1/4 аяга цөцгийн тос
• 1/3 аяга крем
• Лемоны шүүс

Хийх арга
• Бялуу:
Cupcake буюу жижиг бялууны 6 аягыг тосолж, дугуй дугуй илгэн цаасаар доторхыг нь бүр. Томхон хэмжээний саванд ус буцалга. Өөр жижиг саванд цөцгийн тос, шоколад хоёроо хамтад нь хийж байгаад, буцалж байгаа усныхаа дээр барьж, усан ваннанд хайлуулна.
• Тусдаа саванд өндөгнүүд, элсэн чихрээ хийж өтгөн, цагаан, шингэхэн зуурмаг болтол нь хутгана. Дээр нь гурил, хайлуулсан шоколадаа хийж хутгаад, бялууны аяганууддаа хийж хөргөнө. • Яг хүмүүст олгохынхоо дөнгөж өмнөхөн шарах шүүгээгээ цельсийн 200 градус, /фаранхейтийн 400 градуст/ халаа. Зуурмагтай жижиг аягануудаа тэвшин дээр тавиад, 12-14 минут болго.
• Бэлэн болмогц шарах шүүгээнээсээ гаргаж 5 минут хөргөөд тавган дээр тавьж, дээр нь карамелийн соусаа асгах юм уу, мөхөөлдөс тавьж олгоно.

Карамелан соус:
Элсэн чихрээ хайруулын тавганд хийж, дээр нь халбага дүүрэн ус хийж байгаад дундажаас илүү гал дээр 5 минут орчим байлгаж буцалгана. Халбагаар бүү хутга. Үүний оронд хүссэн өнгөө гарч иртэл нь хайруулын тавгаа хөдөлгө. Дээр нь цөцгийн тос, кремее хийгээд хутгана.


Шанзтай шоколадтай бялуу /moelleux au chocolat/
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.