ТЭРБУМТНЫ ОХИН “SINGLE”-ЧҮҮДИЙН БАЯРААСАА БУЦАХ ЗАМДАА АМИА АЛДЖЭЭ

Туркийн хөрөнгөтнүүдийн нэг  Хусейн Басараны  охин, хуримынхаа өмнөх аялалаасаа харих замдаа онгоцны ослоор амиа алджээ.  28 настай Мина Басаран нь олон нийтийн цахим сүлжээнд алдартай нэгэн байсан юм. Тэрээр хуримнаасаа нэг сарын өмнө  ганц бие байх сүүлчийн үдэшлэгээ тэмдэглэчихээд гэртээ харих замдаа ийнхүү харамсалтайгаар амиа алджээ. Түүний хувийн онгоц Ираны уулсын дунд осолджээ. Мина Басараны хамт зорчиж явсан долоон эмэгтэй, нисэхийн гурван ажилтан амь эрсэдсэн юм.

 Мина  эцгийнхээ бизнесийг залгамжлах  ганц хүн байжээ.  Түүний эцэг  Bahrain Middle East Bank BSC хөрөнгө оруулалтын банкны гол хувь эзэмшигч. Истанбул хотод охиныхоо нэрээр нэрлэсэн “Mina Towers” нэртэй тансаг ангиллын орон сууцны төсөл хэрэгжүүлдэг юм.

asar Тэрбумтны охин "SINGLE"-чүүдийн баяраасаа  буцах замдаа амиа алджээ

Осол болохоос хэдхэн өдрийн өмнө Мина өөрийн Дубай дахь аялалын зургийг Инстаграм хуудсандаа нийтэлжээ. Уул мөргөж осолдсон энэхүү онгоц аавынх нь хувийн эзэмшлийнх байв. Онгоц бүрэн шатсан тул хохирогчдын цогцсыг ДНХ шинжилгээгээр таниулахаар болжээ. Осол болсон Шахр-э Корд уул нь Ираны нийслэл Тегеран хотоос өмнө зүгт 370 км зайтай оршдог.

ohin Тэрбумтны охин "SINGLE"-чүүдийн баяраасаа  буцах замдаа амиа алджээ

basaraa Тэрбумтны охин "SINGLE"-чүүдийн баяраасаа  буцах замдаа амиа алджээ

01 Тэрбумтны охин "SINGLE"-чүүдийн баяраасаа  буцах замдаа амиа алджээ

mina Тэрбумтны охин "SINGLE"-чүүдийн баяраасаа  буцах замдаа амиа алджээ

ongotsa Тэрбумтны охин "SINGLE"-чүүдийн баяраасаа  буцах замдаа амиа алджээ

ongots-1 Тэрбумтны охин "SINGLE"-чүүдийн баяраасаа  буцах замдаа амиа алджээ


ТЭРБУМТНЫ ОХИН “SINGLE”-ЧҮҮДИЙН БАЯРААСАА БУЦАХ ЗАМДАА АМИА АЛДЖЭЭ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.