Хулууны бялуу

cscreenshot-t5266

Хулууны бялууны үнэр мэдрэхүйн эсүүдийг сэрээдэг шидтэй. Ялангуяа эрчүүд энэ амттаны үнэрийг авбал сэрэл нь хөдөлдөг нь тогтоогдсон. Халуухан үдэшд бэлдэхдээ энэ бялууг хийж түүнийгээ уургалж аваарай. Эсвэл амралтын өдрөөр дотны хүмүүстээ зориулж жигнэж ч болох юм.

Орц:
1 ширхэг жижгэвтэр улбар хулуу (pumpkin)
1 лааз молоко буюу өтгөрүүлсэн сүү
2 ширхэг өндөг
1 аяга элсэн чихэр
0,5 цайны халбага задь
300 гр гурил
¼ цайны халбага давс
6 хоолны халбага цөцгийн тос
3 хоолны халбага ус

Хийх арга:
-Хулуугаа голоор нь зүсэж хуваагаад доторх үрийг авч цэвэрлэнэ. Цэвэрлэсэн хулуугаа хүнсний мөнгөлөг цаасаар бүрээд, шарах шүүгээнд 175 градусын хэмд 1 цаг орчим жигнэнэ.

-Жигнэснийхээ дараа мөнгөлөг цаасыг авч хулуугаа хөргөөд, бүлээрээд ирмэгц нь доторх зөөлөрсөн хэсгийг ухаж авна. Ухаж гаргасан хулуу 1,5 аяга орчим байна.

-Хулуугаа төмсний нухаш хийдэг халбагаар юм уу, жирийн том халбаганы араар нухаж бэлэн болгоно . Нухсан хулуун дээрээ элсэн чихэр, өтгөрүүлсэн сүү, өндөг, задиа хийж хутган шингэн зуурмаг болгож тавина.

-Гурилан дээрээ цөцгийн тос буюу масло, усаа хийж зуурмаг болтол нь нухна. Зуурсан гурилаа бөөрөнхий болгож элдэнэ. Ингэхдээ бялуу жигнэх хонхор тавагныхаа ирмэгийг бүрэх хэмжээний томтой элдээрэй. Тавагны ирмэг хэсгийн гурилыг хуруугаараа хонхойлгож хээ гаргана.

-Шарах шүүгээгээ урьдчилж 230 градуст халаана. Тавагтай элдсэн гурилан дээрээ хулууны шингэн зуурмагаа хийж шарах шүүгээндээ хийгээд 15 минут жигнэмэгцээ хэмийг нь 160 хүртэл бууруулаад 40-45 минут жигнэнэ.

Бэлэн болсон хулуугаа таваглаж олгоно.


Хулууны бялуу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex