“The Independent Critics” хэмээх байгууллагаас жил бүр “The 100 Most Beautiful Faces” хэмээх шалгаруулалтыг явуулдаг байна. Энэ нь ямар нэгэн тэмцээн уралдаан биш олон нийтийн санал асуулгаар тодруулдаг гэдгээрээ онцлог юм. Тэд интернэт орчинд олон зуун сая хүний дунд санал асуулга явуулж, орчин үеийн хүмүүсийн гоо сайхны үнэлэмжийг тодорхойлсон байна. Үүнд 40 гаруй орны гоо бүсгүйчүүдийг төлөөлөн болгон сонгоход Филиппин гаралтай Америк жүжигчин, загвар өмсөгч Лиза Соберано дэлхийн хамгийн царайлаг эмэгтэйгээр тодорчээ.
Сонирхолтой нь, Соберано гадаад үзэмжиндээ сэтгэл дундуур явдаг бөгөөд өөрийгөө үзэсгэлэнтэй гэж огт боддоггүй тухайгаа хэвлэлд нэг бус удаа мэдэгдэж байжээ. Тэрээр “Гоо үзэсгэлэн бол түүр зуурынх. Нэг л мэдэхэд алга болоод өгнө. Хүн бүр хөгшрөх нь тодорхой. Би ч гэсэн үргэлж залуугаараа харагдана гэж байхгүй. Тиймээс хүмүүст гадаад төрхөөрөө биш хийсэн бүтээснээрээ дурсагдмаар байна” гэжээ.
Эх сурвалж: www.coventrytelegraph.net