ТА ЯМАР ОРДНЫХ ВЭ? БЭЛГИЙН ДУР ХҮСЛИЙГ ТАНЬ ХЭЛЖ ӨГЬЕ!

a35f76ba52a6a1afeb3045b1a1c758e1

Төрсөн өдрийн тань од сар, гараг эрхсийн байдал таны зан ааш, мөн чанар тэгээд ч зогсохгүй бэлгийн дур хүсэлд тань хүртэл нөлөөлдөг гэвэл та итгэх үү? Одон орон судлаач Крайг Мартин (Craig Martin) төрсөн ордоор тань бэлгийн дур хүслийг тодорхойлох доорхи мэдээллийг гаргажээ. Цааш уншиж өөрийнхөө ямар гэдгийг мэдэж аваарай.

1Хонь (3 сарын 21 – 4 сарын 19)
Хонины орд нь Ангараг гарагт захирагддаг бөгөөд хонины ордны хүмүүсийн дур хүсэл нь үргэлж оргилж байдаг. Тэд шинэ содон, анхаарал татах зүйлүүдэд дурладаг. Энэ нь бэлгийн хамтрагчид ч гэсэн хамаатай. Хэн нэгний араас хөөцөлдөж, өөрийн болгосон хойноо маш их сэтгэл ханамжыг мэдэрдэг бөгөөд хайр дурлал, өдөөж хоргоосон зүйлс түүнийг галзууруулах шахдаг. Тэднийг өдөж хоргооно гэдэг хэцүү, учир нь тэд бол өөрсдөө жинхэнэ толгой эргүүлэгчид.

2Үхэр (4сарын 20 – 5 сарын 20)
Мэдрэмжтэй, ёсорхог тэдэнд бүх төрлийн буюу тэврүүлэх, иллэг хийлгэх, элүүлэх зэрэг биеийн харилцаа тааламжтай санагддаг. Сайхан үнэр, зөөлөн даавуу, бүдэг гэрэл зэрэг нь тэдэнд хамтрагчдаа илүү ойртох боломжыг олгодог байна. Таашаал гэдэг аян замын дундах бүхнийг хэлэхээс зорьсон газраа хүрэхийн нэр биш.

3Ихэр (5 сарын 21 – 6 сарын 20)
Ихрийн ордныхон заримдаа бэлгийн дур хүслээ хангахаас бага зэрэг төвөгшөөх нь бий. Хайр дурлалын романтик байдлыг илүүд үздэг тэднийг залхуу, сонирхолгүй байна гэж битгий дүгнээрэй. Нээлттэй ярилцаж, инээж хөгжилдэх зэрэг нь тэднийг нээлттэй болгож, ямар гайхалтай хамтрагч байж чадахыг харуулах болно. Харин хэтэрхий кино шиг нөхцөл байдал тэднийг бүр унтрааж орхидог.

4Мэлхий (6 сарын 21 – 7 сарын 22)
Мэлхийн ордонд төрсөн хүмүүс сексийг ч бас бусад зүйл шиг таатай, сэтгэл амраам байх ёстой гэж үздэг. Хамт байгаа хүнээсээ хайр халамжыг мэдэрхийг хүсдэг. Тэд маргалдаж, хэрэлддэггүй. Учир нь шууд л эвлэрэх “ажилдаа” ордог. Сэтгэл санаа, анхаарал халамж, дур хүслээ заавал дүүргэх гэсэн сэтгэлтэй байдаг ч нэг л итгэлийг нь олох юм бол танд юу ч өгөхөөс буцахгүй.

5Арслан (7 сарын 23 – 8 сарын 22)
Арслангын орд бол хамгийн хөгжилтэй хүмүүс байдаг. Унтлагын өрөөнд ч гэсэн энэ зангаа тавьдаггүй. Тэд маш уран сэтгэмжтэй, романтик, хамт байхад зугаатай байдаг бөгөөд тэд үргэлж шинэ байрлал, шинэ зүйлүүдийг туршиж үзэхийг хүсдэг.

6Охин (8 сарын 23 – 9 сарын 22)
Охины ордныхонд “Шөнө зэрлэг амьтан шиг, өглөө бүжин туулай шиг” гэх өгүүлбэр яг таарна. Үргэлж төгс төгөлдөр байдаг тэдний төрөлхийн чанар нь ор мөргүй алга болж, тэдэнтэй өнгөрүүлсэн шөнө дур хүсэл оргилсон, зэрлэг байх бөгөөд танд адал явдлыг мэдрүүлэх болно.

7Жинлүүр (9 сарын 23 – 10 сарын 22)
Жинлүүрийн ордны хүмүүсийн үерхэл, гэрлэлт, хамтын амьдралын гол дүрэм нь бие сэтгэлээрээ холбогдох. Сэтгэл санааны хувьд маш тогтвортой бөгөөд бусдад таашаал өгөхдөө үргэлж бэлэн байдаг.

8Хилэнц (10 сарын 23 – 11 сарын 21)
Сэтгэл санааны ташаалыг бүрэн мэдрэхийн тулд хилэнцүүд бие болоод сэтгэлээрээ холбогдох ёстой гэж боддог. Секс тэдний оюун санаанд үргэлж уяатай байх бөгөөд тааламж авахын тулд итгэл сэтгэл, сэтгэл санааны байдал маш чухал. Ерөнхийдөө бол тэдэнд секс нь үйлдэл гэхээсээ илүү дотно байдал гэдэг талаараа ойлгогддог.

9Нум (11 сарын 22 – 11 сарын 21)
Шинийг эрэлхийлсэн, адал явдал хайсан зан үргэлж тэдэн дотор нуугдаж байдаг. Үргэлж хийдэг, дадал болсон зүйлээсээ зайлсхийдэг тэдний дур хүслийг оргилуулахын тулд тааварлашгүй хийгээд олон амтыг мэдрүүлэх хэрэгтэй.

10Матар (12 сарын 22 – 1 сарын 19)
Хэдийгээр тэдний туршлага, хуучинсаг байдал 2 нь зөрөлдөх боловч Матрын ордныхон бол хамгийн их дур хүсэлтэй ордуудын нэг юм. Тэд сексийг заавал галзуу байх хэрэгтэй гэж үздэггүй. Зүгээр л найдвартай бөгөөд сэтгэл ханамж өгч байхад л болно. Хариу барихдаа ч гэсэн муугүй шүү тэд.

11Бумба (1 сарын 20 – 2 сарын 18)
Энэ ордныхонд эрх чөлөө хэрэгтэй. Тэд хоригдсон мэт мэдрэмж төрөхөд зугтахыг хүсдэг. Сексийн хувьд тэдэнд нээж илрүүлэх боломжыг олгох нь зүйтэй. Сониуч, нээлттэй занд тааруулж уламжлалт бус, тааварлашгүй зүйлсээр бэлэг барь.

12Загас (2 сарын 19 – 3 сарын 20)
Сексийг идэвхтэй эрэлхийлэгчид бөгөөд аюулгүй, таатай санагдсан хүндээ бүхнээ алдахад баяртай байдаг. Гэхдээ мэдээж тэдэнд хугацаа өгөх хэрэгтэй бөгөөд хувиа хичээсэн байдал тэднийг шууд унтрааж орхино. Загасны ордныхонд сануулж хэлэхэд, өглөгч байна гэдэг зөв ч үргэлж өөрийгөө хаях муу шүү.


ТА ЯМАР ОРДНЫХ ВЭ? БЭЛГИЙН ДУР ХҮСЛИЙГ ТАНЬ ХЭЛЖ ӨГЬЕ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.