Олны дунд царайлагаараа алдартай нэгэн бол Баянмөнхийн Цэдэн-Иш буюу Эртний Энэтхэгийн 84 шидтэний нэг, халхын 88 шидтэй Наро Банчэн хувилгааны 7 дугаар дүрийн гэгээнтэн Данзанлхүндүв билээ. 2014 онд сахил хүртэж эрдэм номын мөр хөөх болсон түүнд Монголын урдаа барьдаг нийгэм, соёл урлаг, улстөрийн зүтгэлтнүүд тойрон хүрээлэх нь элбэг. Охид бүсгүйчүүдийн зүрхийг булаасан түүнээр засал номоо хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн бүсгүйчүүд ч олон байдаг гэнэ. Тэрээр сахил хүртэхээсээ өмнө олны танил нэгэн эмэгтэй жүжигчинтэй олон жилийн турш хайр сэтгэлийн холбоотой байсан ч сахил хүртсэнээр хоёр тийш болсон гэх яриа бий. Ингээд түүний хувийн зургуудаас танд хүргэж байна.