Эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа ялгаатай вэ?

201305213154097388proposal_Home

1. Эмэгтэйчүүдийн арьс нимгэн, хуурай.

Холбогч эд, түүнчлэн протестероны дааврын онцгой бүтцээс болоод эмэгтэй хүний арьс түргэн сунадаг байна. Харин эрчүүдийн арьс илүү уян хатан байдаг гэнэ.

2. Эмэгтэйчүүдийн зүрх бага хэмжээтэй учир, түргэн цохилдог.

Хэрвээ эрэгтэй хүний зүрх минутад дунджаар 72 удаа цохилдог бол, эмэгтэйчүүдийнх 90 удаа цохилдог байна. Эмэгтэй хүний зүрхний зүүн хөндийн хана эрэгтэй хүнийхийг бодвол нимгэн, уян байдаг. Тиймээсцусны даралт ихдэлт тэдний хувьдаюул багатай юм.

3. Эмэгтэй хүний үсний уг хуйханд хоёр миллиметрээр гүн суудаг.

Тиймээс, үс уналт тийм ихбиш.

4. Эрчүүдийн уураг тархины жин бараг 14%-иар их.

Гэвч нөгөө талаас, эмэгтэй хүний тархины тал бөмбөлгүүд мэдрэлийн судлаар хоёр дахин илүү хүчтэй холбогдсон байдаг.Тиймээс эмэгтэйчүүдийн сэтгэн бодох үйл явц илүү түргэн байдаг.

5. Европ эмэгтэйчүүд эрчүүдээсээ дунджаар 6 насаар илүү насалдаг.

Эмэгтэйчүүд дааврын хувьд стрессээс түргэн гарч, өөх тостой хоол бага идэж, бага тамхи татдаг.

6. Эмэгтэй хүний биед шингэний хэмжээ 50-60 орчим хувь байдаг. Харин эрчүүдийнх энэ үзүүлэлт 60-70% байдаг.

Эрчүүдийн биед дунджаар 4,5 литр, харин эмэгтэйчүүдэд 3,6 литр цус эргэлддэг байна.

7. Согтууруулах ундаа эрчүүдийг бдвол, эмэгтэйчүүдэд илүү их хортой.

Нэг талаас эмэгтэйчүүдийн жин бага, нөгөө талаас согтууруулах ундааг саармагжуулдаг хоол боловсруулах өвөрмөц фермент тэдэнд байдаггүй. Үүнээс болоод адилхан хэмжээний согтууруулах ундаа эмэгтэйчүүдэд бараг 30%-иар илүү хүчтэй нөлөөлдөг байна.

8. Эмэгтэйчүүд эрчүүдийг бодвол хэрцгий биш.

Энэ нь эрчүүдийн биеийг бодвол, эмэгтэй хүний биед 10 дахин их ялгардаг тестостерон гэдэг даавартай холбоотой юм.

9. Бүтэлгүй дурлалыг эрчүүд хялбархан давдаг.

Хүнд дурсамжаас салахад эрчүүдэд ердөө 3 сар шаардагддаг бол, эмэгтэйчүүд хэн нэгнийг 15 сар дурсан санадаг байна.

10. Эрчүүдэд өдөр бүр 700-гаас илүү калори шаардагддаг.

Учир нь тэдний бодисын солилцоо түргэн явагдаж, биеийн температур нь илүү их байдаг.

С.Инда


Эмэгтэйчүүд эрчүүдээс юугаараа ялгаатай вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.