Д.Уранзаяа: Ука эгчээс гөл авдаг байлаа

“Киви” хамтлагийн дуучин Укагийн дүү Уранзаяа эгчийгээ даган шоу ертөнцөд хөл тавьж олны танил болсон нэгэн. Боксчин Төгсцогттой дэр нэгтгэж үрийн зулай үнэрлэсэн ч харамсалтай нь хоёр тийш болсон тэд өдгөө өөрсдийн замаа хөөх болсон. Өөрийнх нь амьдралд хэнээс ч илүү том зайг эзэлдэг эгчдээ хандан Уранзаяа сэтгэлийнхээ үгийг ийн бичжээ : 10 жилийн 6р ангиасаа Uka Davaa эгчтэйгээ тусдаа гараад эгчийн хүмүүжлээр өссөн дөө. Эгчийнхээ хувцсыг гуйж өмсөнө, нууж өмсөнө, нүүрээ дууриаж будна. 10 жил их сургуулийн хүүхдүүд эгчийнхээ хувцсыг дандаа өмсдөг гээд дандаа дооглоно. Тэр үедээ нээх өмсдөггүй юм шиг царайлж энэ тэр… Бүх шинэ дууг нь гарахаас өмнө нь сонсоно, цээжилчихнэ. Тэгээд цацагдах үед нь цээжилчихсэн дуулж онгирно. Тоглолтыг нь ихэвчлэн тайзны араас үзнэ, нэг удаа бүр хамт тайзан дээр гарч ард нь бүжиглэж байсан, одоо бол дандаа урдаас нь үзнэ. Тоглолт нь эхлээд яг тайзан дээр гарч ирэх үед нь цээжин тус газар хорсоод ч байгаа юм шиг , янгинаад ч байгаа юм шиг өвдөлт гэхээр өвдөлт биш, сандраад ч байгаа юм шиг тийм мэдрэмж төрөөд нүд нулимсаар дүүрчихдэг. Огшоод байдаг юм. Буруу юм хийхээр юу ч хэлэхгүй, загнахгүй, зодохгүй чив чимээгүй болчихно. Тэр нь аймаар хэцүү би бол гөл авна. Цай барьж гүйнэ, хөлийг нь базаад өгье гээд л. Дөнгөж жолооны үнэмлэхээ аваад эгчийн машиныг сургуульдаа унаад очсон сургуулиар нэг худал цуу тараад л. Дохиог нь хагалчхаад хэлэхээсээ үхтлээ айсан чинь харчхаад дуугүй харж байснаа Чи одо миний л машиныг л унаж жолооч болохгүй бол өөр яаж жолооч болох вэ дээ гэдэг юм даа. Тэр үед баярлахаас илүү загнаагүйг нь гайхаж билээ. Тийм болохоор тэр явдлыг ерөөсөө мартдаггүй юм. Тэр бараг хүнийг уучилж болдог гэдгийг надаа мэдрүүлсэн байхаа. Дуулсан дуу бүрийг нь цээжлэх гэж зөндөө сонсдог болохоор дууны утга агуулгыг маш сайн мэдэрнэ. Дуу болгон нь миний амьдралын ямар нэг үетэй яг таарчхаад байдаг байсан. “Харамсаж хараад хэрэггүй” дууг сонсоод төрчихсөн 7 хоноод эгчийг унтсан хойгуур нууцаар өрөөндөө хүүгээ унтуулчхаад дасгал хийдэг байж билээ. Та хэнээс ч тус гуйдаггүй, та хэнд ч гомддоггүй, та хэнийг ч хардаггүй хүлээдэггүй,та хэнд ч буруу өгдөггүй, та хэнд ч найддаггүй, та хэнд ч төвөг болдоггүй. Амьдралынх нь энэ зарчим уран бүтээлд шингэчихсэн байдаг болохоор сэтгэл санаа тиймхэн үед дуунуудыг нь сонсохоор тантай ярилцсан мэт болдог. Та миний хувьд тийм л агуу хүн.
Babbarra насан дээрээ
Санаандгүй
Partyman-тай учраад
Би чамд хайртай болоод
Хол хайр бүтэхгүйг ухаараад
Харамсаж харуулахгүйн тулд
Араас нь тэврэхгүй явуулчхаад
Хайр арыг нь даадаг гэж төсөөлсөн ч
Хайр хайраа өөрөө олдгийг
Хожуу ухаарч мэдээд
Хоосон мэт байхаар нь
Чамд амжилт хүсчхээд
Өөрийгөө эрх чөлөөлөөд
Мөрөөдөлтэй минь хамт
Маргаашийн нар луу хамт аялах хүнийхээ
Гараас нь хөтлөхийн тулд
Ганцаардахаас ч айхгүй
Don”t stop хийхгүйгээр
Нууцхан хайрлана гэж бодоод л явна даа муу дүү чинь.
Uka Davaa тандаа хайртай шүү.

Image may contain: 2 people, people smiling, people sitting and closeup

Image may contain: 2 people, people smiling, hat

Image may contain: 3 people, people smiling, closeup and indoor

Image may contain: 2 people, people smiling, people standing

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Д.Уранзаяа: Ука эгчээс гөл авдаг байлаа
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс: ,

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

johanny sins busty malaysia tamil girl porn Sweet cheerleader cul Mejor trío de audición nunca girls lick men ass
x brozers casual teen sex