Монголдоо цор ганц тууштай уран нугаралтаар хичээллэж дэлхийн тавцанд гараад байгаа эрэгтэй бол Э.Лхагва-Очир. Тэрээр “Нарны цирк”-д тэнцвэрийн үзүүлбэр үзүүлдэг бөгөөд одоогоор сандал дээр тэнцвэрийн үзүүлбэр үзүүлж байгаа гэлээ. Эх орондоо амралтаараа ирээд байгаа тэрээр ” Өглөө босоод гэр бүлийнхэндээ өглөөний цай бэлддэг. Эхнэрээ анх хараад итгэл төрж байсан. Энэ эмэгтэй миний эмэгтэй байна, энэ эмэгтэйг би алдаж болохгүй гэсэн сэтгэгдэл төрж байсан. Тэгээд тэр завшааныг алдахыг хүсээгүй” хэмээсэн боол ажил мэргэжлийнхээ тухай “Би Нарны Циркд бол шинэ хүн. Тэнд байгаа хүмүүсийн яриа хандлагыг нь хараад байхад Монголчууд ажилдаа маш сайн байдаг. Дээрээс нь архи дарс, мансууруулах бодис хэрэглэх хэрэглээ бага, ажилдаа хариуцлагатай сайн гэж би сонссон. Бид дандаа цөөхүүлээ очдог. Бид компанидаа бол нэр сайтай байдаг юм байна лээ. Олон талын авьяастай юниверсал байж чаддаг. Монголд циркчдийн зах зээл гадагшаа чиглэчихсэн. Яагаад гэвэл Монголд циркчдийн хувьд зах зээл байхгүй. Тийм болохоор гадагшаа чиглэлтэй байна” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn