ЗУРХАЙН ОРДУУДЫН РЕЙТИНГ – ХАМГИЙН ҮНЭНЧЭЭС ХАМГИЙН ХУДАЛЧ ХҮРТЭЛ

http://www.dreamstime.com/royalty-free-stock-photography-zodiac-signs-image8925347

Нум

Нумын бүсгүйчүүд худлаа хэлэхийг хүссэн ч гэсэн чадахгүй. Тэд дэндүү үнэнч шударга. Энэ байдлаараа бусдын сэтгэлийг өвтгөнө гэдгээ ч тэд сайн ухаарахгүй. Нум – нөхцөл байдлаас үл хамааран ариун цэвэр сэтгэлтэйгээ үлддэг, тэд үнэнийг хэлэхийг л хүснэ.

Хонь
Таны өмссөн туфль тэнэг харагдаж байгааг Хонь л хэлнэ. Гашуун үнэнийг нуун дарагдуулах хэрэггүй гэж үздэг хүмүүс. Үнэнийг хэлснээрээ сэтгэлийг тань шархлуулсан гэж түүнд хэлбэл тэр мөрөө хавчаад л яваад өгнө.

Арслан
Арслангуудад айх зүйл ховор, үнэнээс ч үл эмээнэ. Худал хуурмаг сайн зүйлийн төлөө байсан ч гэсэн тэд үүнээс үнэ цэнэ олж харахгүй. Хэрвээ түүний найз нь даашинз нь гоё харагдаж байгаа эсэхийг асуувал (үнэндээ гоё харагдахгүй байгаа) Арслангууд шууд үнэнийг л хэлнэ. Тэд өөрсдийнхөө үнэнч байдлаар бахархдаг. Заримдаа нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд багахан худлаа ярьдаг ажээ.

Матар
Тэд хайр дурлалын харилцаанд үнэнчээр ханддаг. Хэрвээ хайр дурлалын харилцаа дуусах төлөвтэй бол хайртай залуудаа шууд л хэлнэ. Зарим тохиолдолд бусдын сэтгэлийг бодох шаардлага гарвал худал хэлэх нь бий.

Охин
Хоёр төрлийн худал хуурмаг байдаг гэж хэлж болно – нэг нь муугаар нөлөөлөх, нөгөө нь муугаас хамгаалах. Сүүлийнх нь “цагаан худал хуурмаг” гэгддэг. Охины ордныхон – энэ тал дээр мэргэжилтэн гэж хэлж болно. Хэн нэгнийг зовоох худал зүйл хэзээ ч хэлэхгүй. Найз залуу нь болзоондоо хөлс үнэртүүлж сонгино сэнгэнүүлсээр орж ирвэл ямар гоё үнэртэж байгааг нь хэлээд цугтаа шүршүүрт орох цаг болсныг дуулгана. Сайн сайхны төлөө худлаа хэлснээр харилцааны хурц байдлыг зөөлрүүлж чаддаг ажээ.

Үхэр
Үл ойлголцол, уй гашууг үзэхгүй тул амгалан тайвны төлөө худлаа хэлнэ. Хэн нэгэнтэй цуг өөрийнхөө дургүй хамтлагийн тоглолтыг үзэхгүйн тулд найзынхаа эзгүй хойгуур муурыг нь очиж хооллох ёстой гэж худлаа хэлж мэднэ. Амжилтгүй болсон үсний засалтыг чинь худлаа магтаж “хөөрхөн” харагдаж байна гэж хэлнэ.

Хилэнц
Танд маш үнэнчээр хандах бол өөрийгөө мэхлэх шиг болно. Та Хилэнцийн бүсгүйтэй адил хувцас өмссөн байхад таныг аймшгийн харагдаж байна гэж хэлнэ. Үнэндээ тэр өөрөө хатан хаан шиг харагдаж байгаа. Таны талаар түүний хэлж байгаа үг болгонд итгэж болно, харин өөрийнхөө тухай ярьж байгаад нь болгоомжтой хандаарай.

Мэлхий
Нартай өдөр Мэлхийн ордны бүсгүй аз жаргалтай байвал инээд хөөрөө барьж чадах нь юу л бол. Яагаад ийм аз жаргалтай байгааг нь асуувал танд үнэнээ хэлэхгүй ээ: цайны завсарлагаар хамт ажилладаг залуутайгаа секс хийсэн. Тэр угтаа үнэнч, гэхдээ өөрийгөө таагүй байдлаас аврахын тулд юу ч гэж худлаа хэлж мэднэ.

Бумба
Хэрвээ даашинз тань таараагүй бол Бумбын бүсгүйчүүд таараагүй байна л гэж хэлнэ. Хэрвээ та чихрийн шижингээр шаналж байгаа ч зохих эмчилгээг хийлгэж чадахгүй байгаа бол тэд таны зардлыг даагаад эмнэлэгт дагуулан очно. Тэд найз нөхдөдөө туслахын тулд, нөхцөл байдлыг зөөлрүүлэхийн тулд худлаа хэлж чадах хүмүүс.

Загас
Тэд маш сайн худлаа хэлнэ, энэ нь олон хүмүүст таалагдахгүй. Өөртөө ч худлаа хэлнэ: өөрөө өөртөө итгэж байгаа учраас өөрийгөө өвдөөгүй гэж худлаа хэлж чадна. Тэд заримдаа худлаа хэлж байгаагаа ч анзааралгүй худлаа хэлж орхино.

Жинлүүр
Хоёр нүүртэн гэж үзэж болно. Жинлүүрийн бүсгүйчүүд танд эелдэг хандаж байгаа нь таниас ямар нэгэн зүйл хэрэгтэй байна – тамхи, утасны дугаар. Өөрөө өөртөө үнэнч бол бусдад дээдийн зэргээр худал хуурмаг хандана.

Ихэр
Хоёр өөр хувь хүн мэт л зан авир гаргана. Тэд өөрсдийнхөө худлаа ярьж байгааг ч хянаж чадахгүй. Худал хуурмаг нь ар араасаа цуварсаар байх бөгөөд нэг л өдөр бүгдийг баллана. Энэ үед худлаа хэлээгүй гэж дахин худлаа хэлнэ.


ЗУРХАЙН ОРДУУДЫН РЕЙТИНГ – ХАМГИЙН ҮНЭНЧЭЭС ХАМГИЙН ХУДАЛЧ ХҮРТЭЛ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.