Хаврын улиралд арьсныхаа онцлогт тохируулан арчлах арга

Хаврын улиралд арьсныхаа онцлогт тохируулан хэрхэн арчлах талаар хүргэж байна.

Тослог арьс

Хаврын улиралд арьсныхаа онцлогт тохируулан арчлах арга

Хавар, зун, намрын улиралд тослог арьсны батгашилт нэмэгддэг байна. Ялангуяа хаврын улиралд. Хаврын шороо тоос нүүрний арьсанд нэвчин орсноор батга улам идэвхждэг байх юм. Тийм учраас тослог арьсны хамгийн гол анхаарах зүйл бол цэвэрлэгээг маш сайн, зөв хийх. Буруу цэвэрлэх юм бол батгажилтыг улам идэвхжүүлнэ. Тослог арьсыг савангаар угаах нь буруу. Үүний оронд долоо хоногт хоёр удаа гуужуулагч, дөрвөн удаа хөөс хэрэглэж заншаарай. Тэгээд өөрт тохирсон тослог арьсны эсрэг шөнийн тосыг зөв сонгон хэрэглээрэй.

Хуурай арьс

Хаврын улиралд арьсныхаа онцлогт тохируулан арчлах арга

Хаврын уртад хүний биеийн дархлаа эрс сулардаг. Дээр нь ядрахын хэрээр элдэв төрлийн зvйл идэх нь нэмэгддэг. Тиймээс ямар ч хүн өөрийнхөө хооллолтод онцгой анхаарах хэрэгтэй. Мөн ганц тослог гэлтгүй бүх төрлийн арьсанд хаврын улиралд нүүрнийхээ арьс цэвэрлэгээг сайн хийх нь чухал. Хаврын улиралд хуурай арьстай хvний арьсанд хөгшрөлт хурдан явагддаг байна. Тиймээс тэжээлийг маш сайн өгөх хэрэгтэй. Ингэхдээ хуурайшилтын эсрэг тэжээлийн бүтээгдэхүүн хэрэглэх нь зөв. Долоо хоног бүр арьсаа сайн цэвэрлэсний дараа сальфеткан маскийг тавина. Мэдээж өөрт тохирсон тос чухал үүрэгтэй.

Холимог арьс

Хаврын улиралд арьсныхаа онцлогт тохируулан арчлах арга

Арчлахад хамгийн түвэгтэй нь холимог арьс. Тийм учраас зарим бүсгүйчүйдэд энэ нь төвөгтэй санагддаг. Гэрийн нөхцөлд нэг биш хоёр төрлийн маск тавина. Тослог хэсгээрээ тослог арьсны эсрэг маск хэрэглэнэ. Мөн тослог хэсэгтээ хөөс, гуужуулагчийг хэрэглэдэг байна. Бусад хуурай хэсгээрээ хуурайшилтын эсрэг тос, маск хэрэглэх жишээтэй.

Ердийн арьс

Хаврын улиралд арьсныхаа онцлогт тохируулан арчлах арга

Тослог хуурай нь тэнцүү арьсыг ердийн гэдэг. Номер нэг арьс ч гэж ярьдаг. Гэхдээ ийм төрлийн арьстай хүн Монголын нөхцөлд дийлэнх биш. Ердийн арьсны тухайд сайн тэжээл өгөөд байхад болдог байна. Долоо хоногт хоёр удаа маск тавина. Бүсгүйчvvдийн тухайд маскийг зөв хэрэглэж сурах хэрэгтэй. Маск гэхлээр нүүрэндээ л тавиад байдаг. Гэтэл зовхи ч бас тэжээл шаарддаг. Тийм учраас зовхины маскийг нүүрний масктай хамт тавьж байгаарай. Хуулдаг маскаас илүү сальфеткан маск арьсанд сайн. Учир нь хуулдаг маск арьсыг ихээр гэмтээдэг байна.

Эх сурвалж: Shuud.mn


Хаврын улиралд арьсныхаа онцлогт тохируулан арчлах арга
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.