Маргааш дэлхий нийтийн их баяр Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу ээжүүдийн, бүсгүйчүүдийн баяр дохионо. Бид энэхүү баярт зориулан толгойн зүүсгэл, гоёлоороо зүсээ тодотгосон олны танил эрхэмсэг монгол бүсгүйчүүдийнхээ фото зургуудийг онцлон хүргэж байна.
МУГЖ Т.Баясгалан ч яахын аргагүй монголжуу төрхтэй сайхан бүсгүй. Түүнд хатадын өмсгөл, толгойн чимэг, сувдан даруулга ч хачин их зохино шүү дээ.
Азийн хатан хаан өргөмжлөлт загвар өмсөгч Г.Оюунгэрэлийн зүүсгэл гоёл нь түүний зүсийг үнэхээр тодотгож өгчээ.
Топ модель Ч.Уранбилэг
Домогт Ану хатны түүхийг уншигч олондоо толилуусан зохиолч Б.Шүүдэрцэцэг ч өөрөө ч гэсэн хатдаас дутахааргүй үзэсгэлэн гоо бүрдсэн бүсгүй дээ. Түүний цул мөнгөн гоёл нь цаанаа л нэг нүнжигтэй байгаа биз.
Дуучин Т.Амина
Уянгалаг цээл хоолойгоороо улс олныг уяраадаг дуучин С.Сэрчмаа 13-р зуунд амьдарч байсан бол яахын аргагүй хатан болж, хамаг сайхан зүйлсийг хэрэглэх байсан болов уу.
Толгойн гоёл монгол бүсгүйчүүдийг тансаг, эрхэмсэг харагдуулахаас гадна илүү хүчирхэг, дайчин харагдуулахаар ид шидтэй эд юм даа.
Хацар гоо хатадын үргэлжлэл гэж хэл болохуйц мисс, загвар өмсөгч О.Ариунзулийг монгол хатдын толгойн чимэг илүү сайхан харагдуулж байгаа гэдэгтэй санал нийлэх хүн бишгүй бий байх.
Үлгэрт гардаг үзэсгэлэн гоо нь бүрдсэн дагина шиг л харагдаж байна шүү, мисс Т.Батцэцэг. Толгойн чимэг, гоел зүүсгэл нь хүртэл түүнийг эрхэмсэг бас тансаг харагдуулж байна шүү.
Мисс, загвар өмсөгч Ю.Балжидмаа
Топ О.Уянга
Хавь ойрынхоо бүхий л эрчүүдийн зүрхийг “хайлуулж, хүчтэй бяртай эрчүүд нь түүнийг нь өөрийн болгохын тулд цусаа гартал үзэлцэж ч чадахаар хатан байх байсан болов уу, хатагтай Э.Туул.
Мисс Ө.Буянхишиг
Дуучин Э.Агиймаа
“Монгол костюмс”-ийн захирал Б.Сувд Ордос эхнэрийн гоёлоор ийн гангарчээ.
Сингапурын загварын ертөнцөд “Монгол” хэмээх нэрийг дуурсгасан загвар өмсөгч Д.Нора
Топ модель Э.Бадамгэрэл, Хөтлөгч Д.Одзаяа нарын толгойн гоёл…