Гоймонтой тахианы махан шницель

Food Photography

Үхэр, хонины мах үнэд орсон энэ үед манай эзэгтэй нар хоолондоо үнэ хямдтай бөгөөд амтлаг тахианы махаар хоол хийх нь элбэгшсэн. Тиймээс Гоолингоо үүнийг бодолцож энэ удаад тахианы цээж махаар хэрхэн шницель бэлтгэх жорыг орууллаа. Маш амархан бөгөөд, чиний өдөр тутам хийж иддэг хоолноос арай өөр амттай байна гэдгийг амлая.

Орц:
• 2 тахианы цээж мах
• 50 гр давс перецээр амталсан гурил
• 1 өндөг /хутгасан/
• 100 гр талхны үйрмэг
• 200 гр өргөн гоймон
• 200 гр вандуй
• 25 гр тос
• Нимбэгний хальс /чимэглэхэд/

Хийх арга
-Тахианы цээж махнуудаа 1 см хирийн зузаантай болтол нь ганжаар зөөлөн элдэнэ. Хоёулан дээр нь амталсан гурилаа цацаад, өндгөндөө дүрж, илүүдэлийг нь сэгсрэн талхны үйрмэгтэй саванд хийн бүрнэ. Амталж бэлтгэсэн тахианы махаа хөргөгчинд хийнэ. /хонуулаад маргааш нь шарж ч болно/ -Гоймонг зааврын дагуу чанаад, сүүлийн хоёр минутанд нь вандуйгаа хийнэ. Гоймонгоо буцлах хоорондуур, хажуу талынх нь ширмэн дээр хайруулын таваг тавиад 0,5 см хирийн тос хийн халаа. Том шажигнаж эхэлмэгц амталсан тахианы махаа дээр нь тавьж тал бүрийг нь 3-5 минут алтан шаргал болтол нь шарна. -Бэлэн болсон вандуйтай гоймон, тахианы мах хоёроо зэрэгцүүлж тавин олгоно. Дээр нь нимбэгний хальсаар өнгө оруулах юм уу шүүсээр нь амт нэмж болно.


Гоймонтой тахианы махан шницель
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.