Жүжигчин Дөлгөөн нөхөрлөлийн талаар

tzllmnq4lv

Жүжигчин Дөлгөөн мэргэжил дээшлүүлэхээр АНУ-ыг зориод нэлээдгүй хугацааг үдэж байгаа билээ. Ард түмэнтэйгээ цахим хуудсаараа дамжуулж сэтгэгдлээ солилцож байгаа тэрээр найз нөхдийн талаар ийм бодолтой явдаг гэнэ.

Тэрээр найзуудын талаар ийн хэлжээ. “Надад “нохой” шиг, “чоно” шиг, “могой” шиг зантай найзууд бий. Араас муулдаг, итгээд хэлсэн үгийг тараадаг, атаархдаг, жөтөөрхдөг, хорлодог, ховлодог ч нөхөд бий. Хөөгөөд явуул гэж үү? Тийм хүнтэй нөхөрлөх хэрэггүй гэж үү? Би тэгж боддоггүй ээ.

Нохойд уруулахгүй нөхөрлөж чадвал хамгийн үнэнч найз болдог. Ганцаардмал чоно шиг хүнийг найзаа болгож чадсан бол насан туршийн итгэлт нөхөртэй боллоо гэсэн үг.

Хорт могойд хатгуулчихгүй хажууд нь байж чадвал ямар ч хэцүү хэргээс мултлаад гаргаж чадах хурц ухааных нь хишгээс бас хүртэх шүү дээ.

Араас муулаа л биз. Аяга цайны ард инээгээд л уулздаг хорвоо. Муулуулах юмаа би өөрөө л хийгээ биз. Хов тараагаа л биз. Угаасаа ч хоёр хүн мэддэг нууц гэж байдаггүй гэдэг.

Атаархаа л биз. Жөтөөрхөө л биз. Хэн хэнд атаархдаггүй билээ дээ. Би ч атаархдаг. Бас жөтөөрхдөг. Жаахан муулвал муулчихмаар, багахан хорловол хорлочихмоор санагддаг. Би муу хүн гэж үү? Үгүй дээ. Сайн хүн үү? Бас л үгүй.

Үнэндээ энэ хорвоод муу хүн, сайн хүн гэж үгүй. Хүн бүр тодорхой хэмжээгээр сайн, тодорхой хэмжээгээр муу.

Хүн бүрийн дотор араатан бий. Хүн бүрийн дотор чөтгөр шулмын эхлэл бий. Сэрээх хэрэггүй.

Хүн бүрийн дотор буянтан сайхан сэтгэлтэн бий. Түүнийг нь олж харж сэрээж явах хэрэгтэй гэж бодном.

Нөхрийн чанарыг танилаа гээд сүйд болоод яахав. Яг үнэндээ өөрийнхөө чанарыг таньж байгаа хэрэг шүү” хэмээсэн байна.


Жүжигчин Дөлгөөн нөхөрлөлийн талаар
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.