ЭЭЖИЙГЭЭ, ЭХНЭРЭЭ САЛАН МАРТАМХАЙГААР НЬ ДУУДАЖ ҮЛ БОЛНО

8-1

Хөөрхий бүсгүйчүүл чинь хүүхэд тээж хэвлийдээ бойжуулах тоолондоо тархи нь эзлэхүүнээрээ агшсаар байгаад, бас ихэнх нь төрөлтийн үеэр хийлгэсэн мэдээ алдуулагч тарианд хордсоор бгаад мартамхай болдог шүү дээ. Байгаль эхийн оноосон үүргийг амар гэж бодно уу ?

Жирэмсэн үед тархи эзлэхүүнээрээ агшдагийг шинжлэх ухаан нотолчихсон юм. Төрөлтийн дараа буцаж тавирдаг ч ямар олиг байх вэ. Хүн төрөлхтөний удам угсааг залгуулж амьнаасаа амь биеэсээ бие бүрэлдүүлснийх, тэднийхээ нүдийг нээж борвийг тэнийлгэх гэж ямар ч нэргүйгээр, цалингүйгээр, тулга тойрсон түм буман ажилд нухлагдахад бас эд эс өчнөөн зарцуулагдана…

Ажил олгогчид, сурган хүмүүжүүлэгчид, сэтгэл зүйчид гээд эмэгтэйчүүдтэй албан сэжмээр холбогдон харьцдаг хүмүүс амьдрал дээрх бодит ажиглалтаараа эдгээрийг аль хэдийн мэддэг болсон, хүлээн зөвшөөрсөн байдаг юм шүү.


ЭЭЖИЙГЭЭ, ЭХНЭРЭЭ САЛАН МАРТАМХАЙГААР НЬ ДУУДАЖ ҮЛ БОЛНО
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.