Алхам №1
Арьсаа гялалзуулахаас өмнө танд ганцхан халбага давс болон бага зэргийн ус шаардлагатай. Хүнсэнд хэрэглэдэг давс байхад хангалттай.
Алхам №2
Давс дээрээ бага зэргийн ус хийгээд сайтар хутга. Усандаа давсаа уусгаж болохгүйг анхаарна уу. Дараа нь давсаа нүүрэндээ түрхээд яг л скраб хэрэглэж буй шиг нүүрэндээ иллэг хийнэ. Үргэлжлэх хугацаа 10 минут.
Алхам №3
Нүүр болон хүзүүндээ давсаар иллэг хийсний дараа та нүүрээ хүйтэн усаар угаагаарай.
Алхам №4
Төгсгөлд нь та өөрийн арьсандаа тохирох нүүрний тосыг хэрэглэж хэвшээрэй. Долоо хоногт нэгхэн удаа энэхүү аргыг хэрэглэснээр та өнгөө алдсан арьсаа сэргээж, улмаар гялалзуулах болно.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn