Дуучин Нара ойрын үед сошиал ертөнцөд өөрийг нь элдвээр хэлсэн хүмүүст хатуухан үгсээр хариу барьдаг болоод буй. Хүүгээсээ болж чамгүй шүүмжлэлд өртөөд авсан тэрээр энэ удаад эрчүүдийг жинтэйхэн шүүмжлээд авав. Дуучин Анутай тааралдаж дотно яриа өрнүүлж суугаа тэднийг элдвээр хэлсэн залууст хандан Нара “Хүн зүгээр л аягүй аз жаргалтай удаан уулзаагүй хүнтэйгээ уулзаад сэтгэл хөөрөөд тэрийгээ хуваалцаж байхад заавал хүн рүү шавар шалбааг шидэж байдаг хог шаар шиг нөхдүүд тэр шалбаагтаа өөрсдөө л хэвтээд байцгааж бай за!!! Хүний сайн сайхныг харах нүдгүй хор хорслоор дүүрсэн, ялангуяа тэр мал шиг эрчүүд!!!! Цэргийн баяр болох гэж байгаа ч цэрэгт ч яваагүй хэрнээ цээжээ дэлсэж суудаг, утасны цаанаас өмхий угаар цацахаас өөр нийгэмд хийж бүтээсэн зүйлгүй тийм эрчүүд эр хүн гэж хэлэхээсээ ичих хэрэгтэй. Хайран сайхан эр хүйс гутаагаад. Хараад байхад ердөө дан эрчүүд л шалчганаад байх юм, ямар харамсмаар юм бэ. Ийм эрчүүдтэй болчхоор чинь эмэгтэйчүүд ганцаараа амьдарсан нь дээр гэж бодохгүй яах вэ дээ!!!” хэмээн уурсаад амжжээ.
Ж.Сондор
Эх сурвалж : Factnews.mn