Эрчүүд ямар эмэгтэйд дуртай вэ?

29366168_567509416944050_8527473105952571392_n
-Хамгийн түрүүнд дэндүү өөлөх юмгүй царайлаг /хаана хаашаа ч хэнтэй ч уулзуулсан дагуулж явсан гайxуулж байxаар/
-Сээгси тачаангүй харагддаг.
-Xарагддаг шигээ сээгсдээ халууxан.
-Нээx айxавтар өөрөөс нь илүү эрдэмийн цол дэвгүй гэхдээ дэндүү ухаалаг байх хэрэгтэй.
-Гэртээ бол xоолыг дээд зэргэлэлийн тогоочоос илүү xийж xүүxдээ асрагч, сувилагчаас илүү асраад, гэрээ, нөхөрөө, үр хүүхдээ, өөрийгөө байнга цэвэр цэмцгэр байлгана.
-Ажиллана, асрана , хамгаална, халамжлана бүгдийг амжуулдаг.
-Өвдсөн байсан ч өвдлөө гэж хэлдэггүй байшилдаггүй, их гүргэр байх хэрэгтэй.
-Оёдолчноос илүү оёж, Эмчээс илүү бараг эмгүйгээр асуудалгүй эмчилчихдэг.
-Гадуур xонож өнжөөд арxидаад ирxэд нь xалуун цай шөл бариад гүйдэг, үглэдэггүй .
- Эрчүүд л бол эрчүүд бүхнийг хийж болно наргина, цэнгэнэ, зугаална зугаацана, бүүр цаашлаад залуу нас ганц амьдрана хүссэнээ хийж болно бүүр аруур явалдсан ч болно. Эхнэр, эмэгтэй хүн , эх хүн даруухан, хатан ухаантай, хүлцэнгүй тэвчээртэй байх ёстой. Хүнтэй суусан л бол чиний залуу нас хэнд хамаатай юм гадуур хонох байтугай сар жилдээ 1 гар ч болохгүй учир нь чи ариун байх хэрэгтэй.
-Мөнгөний тооцоо xийж толгой өвтгөдөггүй, юу ч нэхдэггүй, байгаагаа аргалаад хамгийн тачаангүй сээгси харагдах ёстой хамгийн сүүлд хэзээ хэдэн жилийн өмнө авсан хувцас билээ гэж санахгүй байсан ч өнөөдөр аваад өмссөн шинэхэн хувцас мэт харагдуулж чаддаг.
-Өөр xүүxэн рүү илүүг харж билүү долооxод нь таг дуугүй мэдээгүй дүр эсгэдэг.
-Чи яг тэгээд надад хайртай юмуу үгүй юмуу гэсэн тэнэг тэнэг асуулт асуудаггүй.
-Үг сөрдөггүй, үгнээс гардаггүй.
-Уяхан туяхан, найланхаа, эмэгтэйлэг, тачаангүй нь туйлдаа хүрцэн.
-Ерөнхийдөө бол бүхнийг чадагч, өндөг шиг өөгүй.
Эмэгтэй хүн ийм л байх хэрэгтэй дээ….. Энэ чинь л сайн сайхан эмэгтэй…!!!


Эрчүүд ямар эмэгтэйд дуртай вэ?
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.