-Хамгийн түрүүнд дэндүү өөлөх юмгүй царайлаг /хаана хаашаа ч хэнтэй ч уулзуулсан дагуулж явсан гайxуулж байxаар/
-Сээгси тачаангүй харагддаг.
-Xарагддаг шигээ сээгсдээ халууxан.
-Нээx айxавтар өөрөөс нь илүү эрдэмийн цол дэвгүй гэхдээ дэндүү ухаалаг байх хэрэгтэй.
-Гэртээ бол xоолыг дээд зэргэлэлийн тогоочоос илүү xийж xүүxдээ асрагч, сувилагчаас илүү асраад, гэрээ, нөхөрөө, үр хүүхдээ, өөрийгөө байнга цэвэр цэмцгэр байлгана.
-Ажиллана, асрана , хамгаална, халамжлана бүгдийг амжуулдаг.
-Өвдсөн байсан ч өвдлөө гэж хэлдэггүй байшилдаггүй, их гүргэр байх хэрэгтэй.
-Оёдолчноос илүү оёж, Эмчээс илүү бараг эмгүйгээр асуудалгүй эмчилчихдэг.
-Гадуур xонож өнжөөд арxидаад ирxэд нь xалуун цай шөл бариад гүйдэг, үглэдэггүй .
– Эрчүүд л бол эрчүүд бүхнийг хийж болно наргина, цэнгэнэ, зугаална зугаацана, бүүр цаашлаад залуу нас ганц амьдрана хүссэнээ хийж болно бүүр аруур явалдсан ч болно. Эхнэр, эмэгтэй хүн , эх хүн даруухан, хатан ухаантай, хүлцэнгүй тэвчээртэй байх ёстой. Хүнтэй суусан л бол чиний залуу нас хэнд хамаатай юм гадуур хонох байтугай сар жилдээ 1 гар ч болохгүй учир нь чи ариун байх хэрэгтэй.
-Мөнгөний тооцоо xийж толгой өвтгөдөггүй, юу ч нэхдэггүй, байгаагаа аргалаад хамгийн тачаангүй сээгси харагдах ёстой хамгийн сүүлд хэзээ хэдэн жилийн өмнө авсан хувцас билээ гэж санахгүй байсан ч өнөөдөр аваад өмссөн шинэхэн хувцас мэт харагдуулж чаддаг.
-Өөр xүүxэн рүү илүүг харж билүү долооxод нь таг дуугүй мэдээгүй дүр эсгэдэг.
-Чи яг тэгээд надад хайртай юмуу үгүй юмуу гэсэн тэнэг тэнэг асуулт асуудаггүй.
-Үг сөрдөггүй, үгнээс гардаггүй.
-Уяхан туяхан, найланхаа, эмэгтэйлэг, тачаангүй нь туйлдаа хүрцэн.
-Ерөнхийдөө бол бүхнийг чадагч, өндөг шиг өөгүй.
Эмэгтэй хүн ийм л байх хэрэгтэй дээ….. Энэ чинь л сайн сайхан эмэгтэй…!!!