Сармис хүүхдийн хараанд муу

16cfed8b0b79894601cd391ad9ebdbe4

Монголд эмийн ховор ургамал мянга шахам төрөл байдаг бөгөөд, өдөр тутмын хоолыг амтлагч сармисны нууцыг дэлгэн үзье.

Сармис бол бурхнаас хүнд заяасан ховорхон ургамал бөгөөд, маш олон төрлийн өвчинд тустай “Аллин “гэдэг эфирийн тос ялгаруулдаг юм. Жижиг хэрчсэн сармимнаас “Алиназа ” гэдэг ферментийн нөлөөгөөр “Аллицин” гэдэг бодис үүсч хавдрын эсрэг үйлчилж бактер устгадаг байна. Бактерийн эсрэг үйлчилгээг 1858 онд анх  нээжээ. Дайны үед шархтай цэргийг элдэв халдвараас сармисаар сэргийлдэг байсан гээд бодолдоо. Элдэв хорт хавдар, менингент эмчлэх, оюун ухаан сайжруулах, залуужуулах, олон үйлчилгээтэй.

Харин одоо сармисаар ямар ямар өвчнийг эмчилж болохыг болон мөн хориглох зүйлсийг дурдъя.

-Сармис нь тархины халдварт үрэвсэл ходоод, халдварт ханиад, гэдэсний үрэвсэл, суулгалт, бактер устгахад хүчтэй үйлчилдэг.

-Биеийг залуужуулна. 400гр сармис нунтаглаж 24ш нимбэгний шүүстэй хольж 25 хоног харануй орчинд байлгаад өдөрт 1 удаа унтахын өмнө сайн сэгсэрээд амны халбагаар 100гр буцалсан устай уувал бие залуужиж ядаргаа арилна. Нойронд сайжирна, биед 10-14 хоногт л шууд мэдрэгдэнэ дээ.

-Мөн 40гр сармис нунтаглаж 100гр архинд 14 хоног дараад хоолноос 30 минутын өмнө 10 дуслыг өдөрт 3 удаа уувал биед үнэхээр сайн юм.

-Идээтэй яранд сармис няцлаж тавихад түргэн эдгэдэг.

-Баруун талын шүд өвдвөл баруун, зүүн талын шүд өвдвөл зүүн гарын бугуйг сармисаар арчиж, судсан дээрээ тавьж бооход өвчин намдана.

-300гр  сармис 500гр зөгийн балтай 7 хоног харанхуйд дарж өдөрт 3 удаа 1 сар уувал зүрх судасны нарийсал, багтараа эдгэрнэ.

-Сармис цагаан хорхойг устгана. 10 хумс сармисыг нухаад буцалсан сүүтэй уух ба хэдий их сармис хэрэглэвэл төдий чинээ сайн үр дүнтэй.

-Өдөр бүр сармис хэрэглэвэл хорт хавдараас сэргийлдэг.

-Хатгинд халаасан сармис наах нь сайн.

-Гар хөлийн шар устай газар сармис жижиглэн хөхүүлбэл сайн.

-Шарх,  шалбархай идээлж баалбал давстай сармисаар арчихад эдгэрнэ.

-Цагаан мах гарвал 4 хумс сармис нухаж цуутай буцалган хөргөж түрхэхэд эдгэнэ.

-25 хумс сармисыг сайн архитай 14 хоног дарж өдөрт 3 удаа 1 амны халбагаар уухад зүрх, судасны өвчин арилна. Намрын сарын 25-ны үед эхлэж уух бүр сайн.

-10ш сармис 1л зөгийн бал 1ш нимбэгний шүүс холино. Сармисаа машиндсан бол сайн . 7 хоноод өдөрт 4 удаа амны халбагаар хоолны өмнө уувал хэхрэх, амьсгаадах, багтраа өвчин арилна. Харин хамт эм хэрэглэж болохгүй.

-Гэдэсний цусан суулга ер нь ходоод дотрын өвчинд маш сайн.

-Даралт ихтэй, судас хатуурсан үед 2-3 хумсыг идээд байхад сайн, толгойн өвчин ч арилна.

-Менингет тусахгүй.

-Цэвэрлэж буцалгасан сармисыг үтрээндээ хийхэд үрэвсэл болон трихомонозыг эдгээнэ.

-Халуун архинд сармис хийж уувал хумхаа өвчин эдгэнэ.

-Чих булагтахад үтрэсийг нь чихэнд үлээж хийдэг. Мөн цагаан луувангийн шүүстэй хольж дусаах ч сайн.

-Шээс хаагдахад өнчин сармис хонины шар тосонд найруулж халаагаад аюулхай хүйс, давсаг дээрээ халуун жин тавь.

-Зүрх өвдөх үед нэг хумс сармис бүтнээр залгих сайн.

-Ямар ч хэлбэрийн даралт ихэссэн үед унтахын өмнө 2 хумс сармис идэх сайн.

Иймд та сармис аль болох их хэрэглэснээр өвчингүй байж урт насална.

Анхаарах зүйлс:

Жирэмсэн үед сармис, чинжүүг хориглодог. Хүүхдийн хараанд сөргөөр нөлөөлдөг юм байна.

Нянгийн эсрэг эм тарианы үед хориглоно. Сармис цочроогч тул элэг, уушиг, ходоод нүдэнд цочрол өгдөг тул элэг муу, шарлсан хүн ходоод дэлүү, нүдний өвчтэй, ямар нэг үрэвсэлтэй хүн сармис хэрэглэхийг цээрлэдэг.


Сармис хүүхдийн хараанд муу
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.