Франц улсын нийслэл Парис хотод анхны эмэгтэй дизайнераа хүлээн авсан Живанши болон сүүлийн жилүүдийн дэлхийн хувцас загварын хандлагыг дангаар нь захирч байгаа Баленсиага нар коллекцоо танилцууллаа. Та бүхнийг Жон Гальяно болон Louis Vuitton, CHANEL гэх тансаг брендүүдийн загварын шоу хүлээж байгаа.
Хамгийн том гэнэтийн бэлэг
Хамгийн том гэнэтийн бэлэг бол Раф Саймонсоор удирдуулсан CALVIN KLEIN-ийн урлан байлаа даа. Раф юманд үнэхээр сэтгэлээсээ ханддаг хүн гэдэг нь бас харагдах шиг болов. Зүгээр нэг улирлын өнгө аясыг харуулсан хувцас хийхээс илүүтэй Америк хүмүүсийн үндсэрхэг үзэл бахархлыг дахин сэргээсэн, Америк бүсгүйчүүд юу өмсөх ёстой вэ? Юу өмсөхөөрөө сайхан харагддаг гэдгийг дахин сануулж өгсөн шоу Нью Йоркийн загварын долоо хоногийн хүрээнд боллоо.
Тайлбар: Calvin Klein хавар, зун 2018
American Minimalism гэх энэ нэр томьёо ч цаашид нэлээд газар авах байх. Раф ч гэсэн энэ улиралд өөрийн хүч чадал мэдрэмжээ бүрэн дүүрэн гаргасангүй тэр ч утгаараа дараа дараагийн улиралд CALVIN KLEIN Америкийн нэгдсэн улсын нэрийг төлөөлж дэлхийн хувцас загварын тавцанд нэлээн хүчтэй өрсөлдөөн үзүүлэх болов уу гэж харж байгаа.
Хамгийн том уналт
Уналтын хувьд бол та бүхэн миний хэний тухай ярьж байгааг мэдэж байгаа байх. Энэ улиралд фенүүдийнхээ сэтгэлийг хамгийн ихээр эмзэглүүлж үнэ цэнээ алдсан бренд яахын аргагүй Миланы GUCCI болон Парисын DIOR гэх брендүүд байлаа… Би өөр бусад хүмүүсийн комментууд сэтгэгдлүүдийг харж байлаа л даа. Тэд DIOR-ыг дүгнэхдээ: “Хүн ийм хувцсыг олон мянган еврогоор авахгүй ээ”, “Ийм хувцсыг би гэрийнхээ гадаа байдаг ZARA-гийн дэлгүүрээс 40 50 долларт авах юм байна” гэх мэтээр бичиж байв.
Тайлбар: Одоо болтол энэ зүйлийг DIOR гэсэн шошготой дэлгүүрт гаргана гэж бодохоос итгэж өгөхгүй байгаа юм даа.
Gucci-гийн хувьд бол эмх замбараагүй шинийг эрэлхийлэх сэдэлгүй гэдэг шүүмжлэлийн бай болох шиг боллоо. Хүн ер нь бол хуучин юмаа жоохон сэлбээд дахин дахин хийж болно л доо, тэгэхдээ яаж гоёор хийх үү гэж бүтээлч байдлаар хандах хэрэгтэй шүү шүү дээ. VETEMENTS Баленсиага хоёр ч адилхан маш олон улирал нэг л зүйлээ хийж байгаа ч бид бүхэн уйдахгүй байна гэхдээ GUCCI-гийн хийгээд байгаа хувцаснаас бол дэлхий нийт аль хэдийн уйдсан байна лээ… Мөн шоуны консевт гэдэг зүйл ихээр дутагдаад байх шиг байна. Ойлгомжгүй нь хаана нь юу яваад байгаа юм, ямар консевт хэв маяг дор яваад байгаа юм, ямар ч ойлгомжгүй. Энэ улиралдаа GUCCI гаагүй тогтлоо харин ирэх 3-р сард болох загварын долоо хоног дээр ийм байвал хэцүү дээ.
Тайлбар: GUCCI хавар, зун 2018
За бусад зүйлийг нь товчхон дурдаад явчихъя гэж бодлоо. Энэ улирлын шилдэг модель Жижи болчхоосой гэж бодож байна. 14 шоу дөрөв нээсэн, дөрөв хаасан тоо нь бага боловч чанарын хувьд үнэхээр мундаг байгаа. Дараа улирал гэхэд IT охид байх уу, байхгүй юу гэдэг зүйл яригдахаар болчхоод байгаа. Энэ үед боломж л олдож байвал Жижи нь ч байна уу, Белла нь ч байна уу, Кендалл нь ч байна уу олон шоунд алхаасай л гэж хүсэж байна даа.
Versace олон хүнд урам хайрлан гайхалтай шоу хийсэн. Жанни Версаче гуайд хүндэтгэл үзүүлсэн 90-ээд оны моделиуд алхсан, хувцас нь сайхан байна бариу хэв маягийг бүсгүйчүүдэд санал болгосноороо Донателла алдахаас айдаггүй ямар мундаг дизайнер вэ гэдгээ бид бүхэнд баталсан. Ер нь бол дахин дахин үзэхэд уйдахгүй сайхан шоу болсон, Миланы загварын долоо хоногийн хамгийн шилдэг шоу гэж бодож байгаа.
Тайлбар: Versace хавар 2018
Лондон болон Нью Йоркийн загварын долоо хоног ерөнхий дөө Парис, Милан хоёроос үзүүштэй байлаа олон ургалч санаа зонхилж байлаа. Нэг юмаа л хийгээд байдаг уйтгартай сэтгэлгээ байхгүй байлаа. Лондогийн загварын долоо хоногийн хаалтын өдөр Америк бренд шоугаа толилуулсан нь мөн их сайхан алхам байлаа, Жижи ер нь ирээдүйгээ дизайнерын хувиар хараад эхэлсэн байх гэж би харж байгаа.
Модель охидын хувьд бол бид хичээж чадвал хүссэндээ хүрч чадах юм байна гэсэн итгэлийн галыг асаасан улирал боллоо гэж харж байгаа. Энэ улирлын хамгийн олон захиалга хамгийн олон тайз бүгд эгэл жирийн модель охидынх болсон. За тэгээд бид энэ улиралд Кендалл Женнер гэж манай цаг үеийн мундаг супер модель охины уналтыг нүдээр харж гэрч нь боллоо. Ер нь бол Кендалл, Жижигийн эхлүүлсэн IT охид гэдэг энэ буухиаг тэднээс дутахгүй царайлаг гоё биетэй охид гарч ирж авч явахгүй л бол моделийн зах зээл эргээд европ охидынх боллоо шүү гэдэг дохиог бид авлаа.
За тэгээд эцэст нь гэж хэлэхэд загварын салбар ийм л байх даа гоё байдаг. Олон санаа удирдаж хүн бүр өөр өөрийн өнцгөөс гоо сайхан гэдэг зүйлийг тодорхойлж түүнийгээ хувцас болгох нь өөрөө сайхан байдаг. Тэрнээс биш хүний хийсэн юмыг дуурайлгаад байх эсвэл тренд болж байгаа гээд бүгд ижил юм хийгээд байх чинь утгагүй зүйл шүү дээ харин энэ улиралд үнэхээр олон ургалч санаа голлосон сайхан байлаа. Нэг зүйл маш тодорхой байсан нь бид ирэх хавар ямарч л байсан энэ хавар өмссөн юмаа л өмсөх юм байна. Хүүхнүүд хэлхгэр сул загвараас уйдах болоогүй юм байна гэдэг дүгнэлтэнд хүрээд энэ нийтлэлээ өндөрлөе…
Эх сурвалж: expresso.mn
|