Монголчуудын тухай өгүүлэх Солонгос кино нээлтээ хийжээ

Дэлхийг хэдийнээ урлаг соёлоороо байлдан дагуулах болсон Солонгосчууд Монгол улсын зүг анхаарлаа хандуулж эхлэв бололтой. Монголчуудын тухай кино бүтээл хийж реклам, клипнийхээ зургийг авах болсон тэд “Хар бороо” нэртэй киногоо өнөөдөр нээж байгаа ажээ. Тус киноны гол дүрд загвар өмсөгч Б.Билгүйтэй тоглосон бөгөөд тэрээр АНУ-ын Бангкокт төв оффистой Medical Departures компанид дижитал маркетингийн мэргэжилтнээр ажилладаг байна. Солонгосчуудын зүгээс тус кинондоо тоглох жүжигчдийг сонгон шалгаруулах тал дээр тун нухацтай ажилласны үндсэн дээр Билгүйтэйд санал тавьсан гэнэ. Билгүйтэйгээс гадна тус кинонд жүжигчин Б.Батбаяр, Д.Билгүүн нар оролцон тогложээ. Солонгосын J & B компанийн бүтээл тус кино Солонгосын томоохон их сургуулийн докторантад суралцаж байгаа Чингүүн хэмээх залуугийн тухай болон гэмт хэрэг, мафийн бүлэглэлийн эсрэг Монгол залуучууд хэрхэн амиа хайрлалгүй сөрж зогссон тухай өгүүлэх ажээ.

Image may contain: 5 people, text

Image may contain: 3 people, text

Image may contain: 1 person, text

Image may contain: 2 people, people standing and shoes

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


Монголчуудын тухай өгүүлэх Солонгос кино нээлтээ хийжээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.