Д.Мөнхдэлгэр гэдэг бүсгүй хүүхдийнхээ хамт сураг тасраад өнөөдрийг хүртэл олдоогүй байна.
Энэ хэргийн талаар тусламж хүсч, Төв аймгийн Баянцогт сумын иргэн Ц.Буяндэлгэр бидэнтэй холбогдсон юм.
Сураггүй болоод долоон сар болж буй Д.Мөнхдэлгэр гэх бүсгүй Налайх дүүрэгт амьдардаг байж.
Д.Мөнхдэлгэр өнгөрсөн тавдугаар сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал суман дахь Едөгийн голын вольфрам буюу уурхайд тогооч хийхээр нэг ойтой Гансүх хүүгээ дагуулан, Ц.Буяндэлгэртэй хамт явжээ.
Гэтэл Д.Мөнхдэлгэр уурхайд ажиллаж байгаад сар ч бололгүй гэртээ харих болж, уурхайн эзэн Б.Төмөрбаатар гэгч хүүгийнх нь хамт Налайх дүүрэг дэх гэрт нь хүргэж өгөхөөр авч явсан байна.
Энэ өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Д.Мөнхдэлгэр ор сураггүй байгаа аж.
Тухайн үед Д.Мөнхдэлгэр таван сартай жирэмсэн байсан гэнэ.
Сураггүй алга болсон Д.Мөнхдэлгэр нь Налайхын Тэрэлжийн горхийн аманд ээжтэйгээ амьдардаг байжээ.
Б.Ганзул
Эх сурвалж: “Өглөөний сонин”