Виктория Бекхэм сүрчиг “худалдана”

viktorija-bekam-instagram

Виктория Бекхэм гоо сайхны нэрийн брэнд болон сүрчиг худалдаанд гаргахаар болжээ. Тэрбээр “Технологийн дэвшилтэт гоо сайхны бүтээгдэхүүн худалдаанд гаргах нь миний мөрөөдөл байсан. Би шилдэг компаниудтай хамтран ажиллаж байгаа” хэмээн цахим хуудастаа бичсэн байна. Виктория хамтран ажиллаж байгаа мэргэжилтнүүдийнхээ нэрийг дурдаагүй ч, “The Cut” сайтад бичсэнээр дизайнер бүсгүй Европын гоо сайхны шилдэг мэргэжилтэн, “Lancer Skincare” брэндийг санаачлагч Гарольд Лансертай нэг баг болжээ. Доктор Лансер алдартнуудад эрүүл, сайхан арьстай байх талаар зөвлөгөө өгдөг мэргэжилтэн юм. Виктория Бекхэм “Estee Lauder” брэндтэй хамтран нүүр будалтын цуглуулга гаргаж, 2006 онд нөхөр Дэвид Бекхэмийн хамтаар анхны сүрчгээ танилцуулж байжээ.

Х.Эрдэнэ


Виктория Бекхэм сүрчиг “худалдана”
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.