Түүнийг сексийн идэвхтэй болго-Өнөө орой!

12438960_947734315304117_7119006787447843704_n

Бид чамайг түүндээ хайртайг мэднэ ээ, гэхдээ шударга байцгаая. Түүний сексийн хэв маягаас жаахан ч гэсэн өөрчилмөөр зүйл байдаг л биз дээ? Үүлэн борооны ажилд чинь ямар ч гэнэтийн, сэтгэл догдлом зүйл үгүй болж, 2+2=4 гэдэг шиг бүх зүйл тодорхой болсон бол сайхан мэдээ дуулгая: Түүний эгод халдахгүйгээр оронд нь сайн болгох арга байна!

Түүнтэй энэ тухай ярилц-гэхдээ халуун цэг дээр л биш шүү
Хаалттай асуудлыг дэлгээд үз. Яг юуг өөрчилмөөр байна гэдгээ хэл, хамгийн гол нь унтлагын өрөөнөөс гадна байхдаа л хэлэх хэрэгтэй. Хэрвээ халуун цэг дээр энэ тухай ярилцвал түүнд илүү хүнд тусах нь мэдээж. Тиймээс энэ төрлийн яриаг том өрөөндөө зурагт үзэж байхдаа, эсвэл өөр ямар нэгэн зүйл хийж байхдаа яривал илүү тохиромжтой. Эхлээд түүнээс өөрсдийнхөө сексийг юунд дуртай болон юунд тийм ч дуртай биш болохыг асуу. Дараа нь өөрийнхөө бодлыг хэл. Тэгвэл энэ нь түүнд ч үзэл бодлоо илэрхийлэх боломж олгохоос гадна илүү зөөлнөөр ойлгогдоно.

“Хуваарьтай секс” –ээс татгалз
Та хоёр өөрсдөө ч мэдэлгүй долоо хоногийн Пүрэв гарийг 19 цагт секс хийдэг болчихож уу? Цаг, өдөр нь өөр байж болох ч, хэрвээ та хоёрын халуухан учрал цагийн хуваарьтай мэт байдалд орчихсон бол, нэг удаа “Би энэ удаад Пүрэв гаригт хийхгүй ээ, бусад үед харин нээлттэй шүү” гэж тоглоом шоглоомын маягаар хэл. Эрчүүд байгалаасаа л өрсөлдөөнд дуртай, тиймээс тэр чамд илүү бүтээлч байж, хүлээж чадна гэдгээ батлахыг хүснэ. Түүний өдөөлтөнд эрс эсэргүүцсэн хариу өгөх хэрэггүй. Харин оронд нь “Би яг одоо секс хиймээргүй байна аа. Харин маргааш хүүхдүүдээ сургуульд нь явуулчихаад цуг шүршүүрт орвол ямар вэ?” гэж асуу. Хамгийн гол нь хуваарийг өөрчлөх болохоос биш, тэр чигт нь түлхэх биш гэдгийг сана.

Ковбой минь, тайвшир
Секс чинь нүд ирмэхийн зуур дуусчихаад байна уу? Бид гэтэл амьдралын хамгийн сайхан амтуудын нэгийг аль болох удаан мэдэрмээр байдаг. Хэрэв тэр чам руу хурдтайгаар “дайрч” эхэлвэл “Удаан бай!” гэж шаардахын оронд үйлдлээрээ хүслээ харуул. Эрчимтэй өдөөд эхэлвэл, огцом удаашруул, тэгээд дахиад эрчимжиж эхлэхийн цагт өөрийгөө ахин татаж хөдөлгөөнийг удаашруул. Удирдах боломжтой байгаа биз? Тэгвэл тэр чиний юу “хэлэх” гээд байгааг ойлгоно.

Түүний хийж байгаа юм таалагдахгүй байна уу? Удирдлагыг гартаа ав
Түүнийг яг хаанаа хүргэмээр байна, тэндээ гарыг нь аваач. Хэн ч өөрийгөө орондоо муу гэж мэдрэхийг хүсэхгүй. Тиймээс түүний гарыг “газрын зураг”-ын зөв байрлал дээр аваачих үедээ “Яг наана чинь сайхан байна, жаахан хүчтэй” гэж хэлээд үзээрэй. Эмэгтэй хүн эрчүүдийг өөрсдөө зөн совингоороо хүслийг нь мэдээсэй гэж хүсдэг нь сексдээ сэтгэл хангалуун бус байдгийн гол шалтгаан юм.

“Яаруу баатар”-тай тэмцэх нь
Хэрэв чиний эр өнөөхөө удаан тэвчиж чаддаггүй бол, эхлээд ораль юм уу гар сексээр тавиулсныхаа дараа “үндсэн ажил”-даа ороорой. “Нахиулсан” үед тэр илүү удаан тавих болно. Эсвэл хамтдаа гар хангалга хийсэн ч болно, бие биенийхээ таашаал авч байгааг харах нь та хоёрыг “хоёрын даваа”-нд бэлтгэх болно.

Түүнийг байн байн сексэд “уруу тат”
Зарим эрчүүд 60 секунд тутамд нэг удаа сексийн тухай боддог. Харин бид яадаг билээ? Дүрсгүй бүсгүйчүүдэд боломж л олдвол түүний дээр гараад мордчихмоор санагдах үе олон. Тэгвэл нэг бяцхаан тоглоом зааж өгье. Угаалгын өрөө, хувцасны шүүгээ, түүний ажлын цүнхэнд долоо хоногт хэдэн удаа секс хиймээр байгаа түүнийхээ тоогоор дотоож хий. Тэгээд дотор нь “Ням гариг гэхэд би эндээс нэгийг нь ч үлдээмээргүй байна” гэсэн бичигтэй зурвас үлдээ.

Дур хүслийг нь нэмэгдүүл
Либидо нь буурчихсан байна уу? Тэгвэл түүнийг сэтгэл догдлуулам зүйлсэд урь. Аймшгийн кино цуг үзэх, галзуу хулгана дээр цуг суух гэх мэт экстрийм, хүчтэй үйлдэл хөдөлгөөн түүнийг сэргээх болно.


Түүнийг сексийн идэвхтэй болго-Өнөө орой!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.