ЗУРХАЙЧ ЭМЭГТЭЙ ҮСНИЙХЭЭ ӨНГИЙГ СОЛИХЫГ ЗӨВЛӨСӨН ЮМ. АМЬДРАЛ ЖИГДЭРЧ САЙХАН Ч ХАРАГДАХ БОЛСОН ДОО

XopoM.com-Зурхайч-эмэгтэй-үснийхээ-өнгийг-солихыг-зөвлөсөн-юм.-Амьдрал-жигдэрч-сайхан-ч-харагдах-болсон-доо-02-800x450

Үсний засалт, өнгө – эмэгтэй хүн өөрийгөө үнэлэх үнэлэмжинд шууд нөлөөлдөг. Үсний өнгөө сольсноор амьдралаа орвонгоор нь эргүүлж болно гэж эртнээс ярьдаг байжээ. Гэхдээ тохирох өнгийг олоход амаргүй, тиймээс эмэгтэйчүүд өөрийнхөө имижийг байнга солино, зарим нэг нь амжилтгүй болж байгаа учраас л ингэхээс өөр аргагүй. Өөрийн зурхайн ордоор үсний өнгөө сонговол алдаа гарахаас зайлсхийж болно. Өнөөдөр гоо сайхны зарим нэг зөвлөгөөг одон орны зурхай талаас өгөхөөр бэлдлээ. Мэдээж тэд гоо сайханчид биш гэхдээ таны амьдралд эерэг өөрчлөлт авчрах зөвлөгөөг өгнө гэж найдаж байна. Үсний өнгийг хэрхэн сонгох вэ

Хонь Энэ ордны бүсгүйчүүд гүн бор эсвэл улаан, хашны туяанд анхаарлаа хандуулна. Энүүхэндээ гэхэд үхмэл интоорын өнгө энэ улирлын моод болсон. Тиймээс энэ төрлийн өнгөөр үсээ будвал маш загварлаг харагдана шүү. Мөн шоколадан бор өнгө ч таны төрхийг чимнэ.

Үхэр Үхрийнхэн маш найдвартай бөгөөд төлөв даруу. Тэдэнд зөгийн балан бор өнгө тэнцвэрт байдлаа олоход нь тусална. Мөн цайвар самрын өнгийг зурхайчид санал болгож байна. Ихэр Тэд туршилт хийхээс айдаггүй учраас үснийхээ өнгийг байнга сольдог. Тэдэнд тавих ганцхан болзол байна – өнгө нь тод бөгөөд цэвэрхэн байх ёстой. Цайвар өнгөөр хар өнгө рүү шилжихэд үс өнгөө алдаад байвал завсрын өнгө сонгоорой.

Мэлхий Уран бүтээлч, сэтгэл хөдлөлтэй хүмүүс байдаг. Толгойдоо гэгээтэй үзэл бодол тээхийн тулд буудайн болон цайвар өнгөөр үсээ будах нь илүү тохиромжтой. Байгалийн бус өнгөнөөс зайлсхийнэ, яагаад гэвэл тэд өөрсдөө маш уян зөөлөн дүр төрхтэй хүмүүс байдаг юм. Арслан Тэд байнга анхаарлын төвд байхыг хүсдэг. Тийм ч учраас зэсэн шаргал өнгийг санал болгожээ. Зэсэн шаргал өнгийг шар өнгөнөөс ялгаж сурах хэрэгтэй. Мөн буудайн өнгө тэдэнд зохидог.

Охин Тайван, уян зөөлөн бүсгүйчүүдэд хүйтэн өнгө илүү зохино. Жишээ нь, үнсэн саарал өнгө нь байгалийн өнгө төрхийг нь улам чимэх ажээ.

Жинлүүр Өөрийн байгалийн өнгө нь жинлүүрийнхэнд тохиромжтой. Ямар нэгэн огцом өөрчлөлт хийх шаардлагагүй, эс бөгөөс дотоод тэнцвэрт байдал алдагдаж болзошгүй.

Хилэнц Урьдчилан таашгүй зан төрхтэй бүсгүйчүүд өөрийгөө чимэх ёстой. Дулаан зөөлөн тод өнгө тэднийг чимнэ. Бор-шаргал, хар бараан, зэсэн, шаргал, улаан туяатай өнгө – өөртөө улам ч итгэлтэй болоход нь нөлөөлнө. Нум Эрч хүчтэй бас адал явдалд дуртай бүсгүйчүүд байдаг. Өөрийгөө илэрхийлэх шилдэг хувилбар – шаргал туяатай ямар ч өнгө байж болно. Ерөнхийдөө аюултай гэж үзэх бүх л өнгө тэдэнд гайхалтай зохих ажээ.

Матар Хариуцлагатай, хүмүүжилтэй бүсгүйчүүд. Тэд өөрсдийн цаг, амьдралыг бүрэн зохицуулж чадна. Хөх туяатай хар өнгө болон цайвар шаргал өнгө илүү тохиромжтой.

Бумба Мөнгөлөг өнгө Бумбын ордныхныг илэрхийлнэ. Тиймээс цайвар буурал үс тэднийг бүрэн чимэх ажээ. Хэрвээ энэ өнгө таных биш санагдаж байвал сонгодог бор, самран эсвэл шоколадан бор өнгийг сонгоорой. Хамгийн гол нь хэт бараан өнгөөр будах хэрэггүй.

Загас Загас – эмзэг, уян зөөлөн, ухаантай бүсгүйчүүд. Тиймээс сахиусан тэнгэрийг санагдуулам зөөлөн өнгө тохирно, жишээ нь цайвар ягаан өнгө, цайвар шаргал өнгө. Зөвхөн дотоод сэтгэлээ сонсохоос гадна гаднах үзэмжээ сайтар ажиглах хэрэгтэй. Үсээ арчил, хүсвэл гадаад төрхөө өөрчилж ч болно. Зурхайчдын санал болгосон өнгийг найз нөхөдтэйгөө хуваалцаарай.


ЗУРХАЙЧ ЭМЭГТЭЙ ҮСНИЙХЭЭ ӨНГИЙГ СОЛИХЫГ ЗӨВЛӨСӨН ЮМ. АМЬДРАЛ ЖИГДЭРЧ САЙХАН Ч ХАРАГДАХ БОЛСОН ДОО
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.