Бэлгийн сулрал…

516bb3f2ba514162

Саяхныг хүртэл цоо эрүүл эрэгтэй хүн яагаад ч бэлгийн сулралтай болох ёсгүй гэсэн үзэл түгээмэл байсан. Гэвч шинжлэх ухаан хөгжихийн хэрээр бэлгийн сулрал гэдэг нь ямар ч эрүүл хүний тусч болох ханиад томуутай адил хэлж ирэдггүй, хийсч ирдэг өвчин гэдгийг ихэнх хүмүүс ойлгодог болжээ.

Эрэгтэйчүүдийн бэлгийн сулрал гэдгээр бэлгийн хавьталд орох боломжгүй болгодог  бэлиг эрхтэний хөвчрөл алга болох явдлыг нэрлэдэг. Энэ эмгэгийн дагалдан бэлгийн дур хүсэл алдагдах, дур тавилт -ын мэдрэмж үгүй болох, үрийн шингэнээ хэт хурдан гадагшлуулах зэрэг зүйлс ажиглагддаг нь бэлгийн амьдралын тоон болон чанарын үзүүлэлтийг буруулж, эрэгтэй хүний сэтгэл санааны хэвийн түвшин, хүмүүстэй харьцах болон гэр бүлийн харьцаанд сөргөөр нөлөөлдөг.

Нэгэн үе хөвчрөлийн хүч болон үргэлжлэх хугацааны ямар нэгэн асуудалтай эр хүн болгонд эмч нар бэлгийн сулрал гэсэн онош тавьдаг байсан. Гэтэл эдгээр хүмүүсийн дийлэнхийнх нь хүч нь бэлгийн хавьталд ороход хангалтгүй сул боловч хөвчрөл нь алдагдаагүй байдаг. Ингээд ч зогсохгүй зөвхөн хөвчрөлийн хүч бууралттай эрчүүдийн тоо нь хөвчрөл нь бүрэн алдагдсан эрчүүдээсээ хавьгүй олон байдаг нь тогтоогджээ. Иймд сүүлийн үед бэлгийн сулрал гэхээсээ илүүтэйгээр хөвчрөлийн дутагдал гэсэн хэллэгийн илүү оновчтой гэж хэрэглэх болсон бөгөөд бэлгийн сулралыг энэ дутагдлынх нь хамгийн хүнд хэлбэр гэж үзэх болсон.

Бэлгийн сулралыг анхандаа хэвийн хөвчрөлтэй байгаад алдагдсан буюу хоёрдагч, ерөөс хөвчрөл үүсдэггүй байсан буюу анхдагч гэж хоёр ангилдаг.

Нас ахины хэрээр бэлгийн чадвар буурдаг гэж үздэг ч үнэн хэрэг дээрээ хөвчрөлийн дутагдал үүсэх ямар нэг өвчин байхгүй нөхцөлд эрэгтэй хүн бүр 60, түүнээс ч өндөр настайдаа бэлгийн хэвийн амьдралтай байх бүрэн боломжтой юм.

Шалтгаан

Хөвчрөл дутагдал үүсч улмаар бэлгийн сулралд хүргэдэг үндсэн шалтгаанууд нь дараах зүйлсд байдаг гэж үзжээ. Үүнд:

  • Сэтгэцийн. Үүнд сэтгэл гутрал, стресс, бие хэт чагнах г.м.
  • Мэдрэлийн. Үүнд гэмтэл, нурууны vе хоорондын гэмтэл, судасны хатуурал, архи хэтрvvлэн хэрэглэх, аарцагны эрхтэнд хийгдсэн хагалгаа г.м.
  • Артерийн  судасны. Үүнд даралт ихсэх, тамхи татах, чихрийн шижин г.м.
  • Венийн судасны. бэлэг эрхтнээс цусны буцан урсахыг хязгаарлаах механизм гэмтэх г.м.
  • Эмийн. Үүнд даралт бууруулах бэлдмэл, сэтгэл гутрал заслын эм, лютеинжvvлдэг даавар хэрэглэх г.м.


Бэлгийн сулрал…
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.