Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм зохион бүтээлээ

malepillscover

Жирэмслэлтээс хамгаалах эм нь бараг 60 жилийн өмнө зохион бүтээгдсэн ч энэ хугацаанд зөвхөн эмэгтэйчүүдэд зориулагдсаар ирсэн билээ. Тэгвэл Вашингтоны их сургуулийн судлаачид эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм зохион бүтээснийг The Guardian сонин мэдээллэж байна. Эрдэмтэд энэхүү шинэ бүтээлээ Чикаго хотод зохион байгуулагдсан “Endocrine Society” байгууллагын ээлжит олон улсын чуулганы үеэр танилцуулжээ.

DMAU (dimethandrolone undecanoate) нэртэй энэхүү дааврын эм нь эр бэлгийн эс боловсруулахад гол үүргийг гүйцэтгэдэг тестостерон болон бусад гормоны түвшинг бууруулдаг аж. Судлаачид DMAU эмийг 18-50 насны 100 хүн дээр нэг сарын хугацаанд туршсан байна. Судалгаанд хамрагдсан эрчүүд өдөрт нэг удаа жирэмслэлтээс хамгаалах эмийг ууж байсан бөгөөд тэд туршилтын эхэнд болон төгсгөлд цусны шинжилгээ өгч, гормон ба холестерины хэмжээгээ тодорхойлуулсан байна. Хэдийгээр тус эмийг хэрэглэсэн эрчүүдийн элэг ба бөөрний үйл ажиллагаа хэвийн байж, ноцтой сөрөг нөлөө илрээгүй ч тэдний жин нэмэгдэж, холестерины түвшинд нь өөрчлөлт орсон байсныг эрдэмтэд онцолсон юм.

Судалгааны үр дүнд эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм нь үнэхээр үр дүнтэй бөгөөд эрүүл мэндэд ноцтой аюул учруулахгүй гэдгийг Вашингтоны анагаах ухааны их сургуулийн профессор, эндокринолог, судалгааны багийн ахлах мэргэжилтэн Стефани Пэйж мэдэгджээ.

Эцэст нь эрдэмтэд тус эмийг ашиглалтанд оруулахын тулд илүү олон хүн дээр төвлөрсөн удаан хугацааны судалгаануудыг хийх төлөвлөгөөтэй байгаа гэдгээ нэмж хэлсэн юм.


Эрчүүдэд зориулсан жирэмслэлтээс хамгаалах эм зохион бүтээлээ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.