С.Төгс: Германд хэзээ ч аавгүй гэдэг маань эмзэг сэдэв байгаагүй

Загвар өмсөгч С.Төгс хоёрдох амьдралаа эхлүүлээд удаагүй байгаа билээ. Анхны амьдралаасаа хөөрхөн охинтой болсон тэрээр бага насаа ээжийнхээ хамтаар Германд өнгөрүүлсэн. Багаасаа аавгүй өссөн тэрээр Германд байхдаа энэ асуудлаас болж эмзэглэж байгаагүй бөгөөд Монголд ирснийхээ дараа илүүтэй мэдэрч эхэлсэн ажээ. Энэ тухайгаа тэрээр “Манай нийгмийн нэг юм байгаад байна л дээ. Нэг тийм тархи базчихсан. Үнэндээ байх шаардлагатай ч юм уу гэмээр нэг үзэл бодол байдаг ш дээ. Аавгүй, хагас өнчин гээд л. Энэ нийгмээс болдог гэдгийг би ингэж мэдсэн. Германд жоохон байхад хэзээ ч би аавгүй гэдэг нь эмзэг сэдэв байгаагүй байхгүй юу. Тийм болохоор би тэрийг эмзэг сэдэв гэж бодож өсөөгүй. Монголд ирсний дараа аавгүй гэсэн чинь “өө яана аа уучлаарай, хагас өнчин юм уу” гээд л. Би тэгсэн чинь “би хагас өнчин юм уу” гээд л. Нөгөө үг нь аймар хүнд сонсогдоод байгаа байхгүй юу. Яг үнэндээ тэр тийм аймар хүнд асуудал уу гэвэл үгүй ш дээ” хэмээсэн байна.

Image may contain: 1 person, smiling, sitting

Image may contain: 1 person, smiling, hat, closeup and indoor

Image may contain: one or more people and selfie

Image may contain: one or more people, people sitting and indoor

Б.Болор

Эх сурвалж : Factnews.mn


С.Төгс: Германд хэзээ ч аавгүй гэдэг маань эмзэг сэдэв байгаагүй
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.