ТА ИЧИМДЭГ ЭРХТНИЙХЭЭ ҮСИЙГ ХУСДАГ БОЛ ҮҮНИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ!

Эмэгтэй хүний хамгийн чухал, эмзэг нандин эрхтэн бол яахын аргагүй үтрээ билээ. Тийм ч учраас өдөр бүр шахуу ичимдэг эрхтнээ угааж, ариун цэврээ сахихыг хичээдэг. Үтрээгээ угаахаас гадна анхаарах ёстой нэг зүйл бол үсийг нь хусах юм. Ичимдэг эрхтний үсийг шууд хуссанаар, арьсны хамгаалах давхаргыг үгүй хийдэг бөгөөд үүнээс болж төрөл бүрийн халдварт өвчин тусах эрсдэл өндөр болдог байна. Иймд бид та бүхэндээ ичимдэг эрхтний үс хусахдаа анхаарах зүйлс болоод хусахгүй байх шалтгаануудыг дуулгая.

Та ичимдэг эрхтнийхээ үсийг хусдаг бол үүнийг заавал уншаарай!
Илүүдэл үстэй тэмцэх олон аргууд байдаг хэдий ч бүгд өөрийн гэсэн сул болон давуу талтай. Ийнхүү эмзэг эрхтнийхээ үсийг “хусах” нь хамгийн амархан, өвчингүй арга боловч ихэнхдээ үрэвсэл үүсгэдэг. Харин вакс нь хамгийн үр дүнтэй арга боловч маш их өвдөлтийг мэдрүүлж, арьсны өнгөн хэсгийг гэмтээдэг. Лазераар илүүдэл үсээ гуужуулах нь түлэгдэлт үүсгэх магадлалтай байдаг.

Тэгвэл ихэнх мэргэжилтнүүд ичимдэг эрхтний үсийг авах нь буруу хэмээн үздэг байна.

1. Ямар ч арьсны үрэвсэл, загатналт үгүй

Ихэнх илүүдэл үс авах арга нь арьсыг гэмтээдэг учир энэ нь таны эмзэг хэсэгт таалагдахгүй л болов уу. Харин үсээ хусахгүй, авахгүй зөвхөн багасгаж болох юм. Ингэснээр та арьсны үрэвсэлтэй болох вий гэж айх хэрэггүй.

2. Үс нь эмзэг хэсгийг нянгаас хамгаална

Эмзэг хэсэгтээ үстэй байх нь ариун цэврийн байдалд нийцэхгүй гэж та үзэж болох юм. Гэвч энэ нь буруу ойлголт бөгөөд үс нь төрөл бүрийн нян биед нэвтрэхээс сэргийлдэг аж.

3. Бэлгийн замаар дамжих зарим өвчнөөс сэргийлнэ

Судалгаанаас үзэхэд, нууц эрхтнийхээ үсийг “хусдаг” эмэгтэйчүүд бэлгийн хомхой, бэлэг эрхтний үрэвсэлд илүү их өртөмтгий байдаг нь батлагджээ.

4. Үс нь эмзэг хэсгийг хуурай хэвээр хадгална

Эмзэг эрхтэнд байх үс нь тухайн хэсгийг хуурай байлгах бөгөөд төрөл бүрийн нян хуримтлагдахаас сэргийлнэ.

5. Бэлэг эрхтнийг дулаахан байхад тусална

Хүйтний улиралд бэлэг эрхтний дулааныг хадгалах бөгөөд нөхөн үржихүйн үйл ажиллагаанд таатай нөхцөлийг бүрдүүлнэ.


ТА ИЧИМДЭГ ЭРХТНИЙХЭЭ ҮСИЙГ ХУСДАГ БОЛ ҮҮНИЙГ ЗААВАЛ УНШААРАЙ!
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.