ИНСТАГРАМ: МОНГОЛЫН ХАМГИЙН ЦАРАЙЛАГ 10 ЗАЛУУ

1. Д.Болд

Монголын рок-поп ертөнцийн “од”, Камертон хамтлагийн ахлагч, дуучин Д.Болд инстаграм сүлжээнд 148 мянган дагагчтай. Өөрөөр хэлбэл, Монголын хамгийн их дагагчтай залуу юм. Тэр өдөр тутмын ажил, амьдралаа илтгэсэн зургуудаа голчлон инстаграмдаа оруулдаг бөгөөд сүүлийн үед дуучин маань “The Voice” шоугаар амьсгалах болсныг дагагчид нь анзаарсан бизээ.

2. Б.Баттөр

“Ангууч” нэрээр олонд танигдсан загвар өмсөгч Б.Баттөр 87 мянга гаруй дагагчтай. Түүний аяллын, тулааны, загварын зэрэг олон төрлийн гэрэл зургууд өнгө чанар сайтай. Инста хаягийнх нь тайлбарт “Энгийн байх гэж хичээгээд байвал өөрийнхөө гайхалтай талыг хэзээ ч олж харж чадахгүй” гэж бичсэн байна.

3. А.Амар

Холливудад хөл тавьсан жүжигчин А.Амар энгийн, өдөр тутмын гэрэл зургуудаасаа гадна кино бүтэх үеийн онцгой мөчүүдийг дагагчидтайгаа хуваалцдаг. Дагагчдынх нь тоо 42 мянга хэдийн давсан.

4. Ч. Цэнгүүн

“Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлгийн хамгийн дуулиант оролцогч Ч.Цэнгүүн инстаграм сүлжээндээ ердөө 100 гаруй зурагтай ч олон мянган дагагчтай. Загвар өмсөгч С.Төгстэй үерхэх болсноос хойш залуу хосын хайр булаам зургууд нийтлэгдэх болсон.

5. М.Мягмар

“Guys” хамтлагийн ахлагч, баргил хоолойгоороо охидыг ёстой л нэг “уяраадаг” М.Мягмар олон нийтийн сүлжээнээс нилээд хол хөндий ч дулаахан өнгө аястай инстаграм зургууд нь танд таалагдах болно.

6. Ц. Санжаадорж

Дуу, бүжгийн хамтлагийн гишүүн, Япон улсад амьдардаг Монгол залуугийн инстаграм үнэхээр өнгө үзэмжтэй, загварлаг гэдгийг онцлууштай.

7. М.Ялгуун

Залуухан загвар өмсөгч Ялгуун инстаграм хаягтаа тун цөөхөн зураг, дагагчтай ч “царайлаг”-уудын тоонд орох ёстойг та харж байгаа бизээ.

8. Э.Одбаяр

“Маш нууц” киноны дүрээр нь бидний сайн мэдэх жүжигчин залуу 59 мянга гаруй дагагчтай бөгөөд нилээдгүй гадаад улсын дагагчтай.

9. Э.Энхболд

Загвар өмсөхөөс гадна чадварлаг дуучин гэдгээрээ монгол түмэнд танигдаад буй Энхболд инстаграм хаягтаа 8 мянга гаруй дагагчтай. Түүний өдөр тутмын амьдрал, зарим загварын зургууд тун үзүүштэй.

10. Б.Шинэбаяр

Орчин цагийн Ромео инстаграмдаа 23 мянга гаруй дагагчтай боловч одоогоор ердөө 89 зурагтай. Түүний зургуудын ихэнхийг ямар ч филтергүй, шууд дарсан өөрөгүүд эзэлнэ.


ИНСТАГРАМ: МОНГОЛЫН ХАМГИЙН ЦАРАЙЛАГ 10 ЗАЛУУ
Жиргэх
Манай хуудсанд LIKE дарж нэгдэнэ үү
Түлхүүр үгс:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MISS.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.