Анастасия Квитко хэмээх энэ бүсгүйг цахим хуудаснаа Орос Ким Кардашьян гэж нэрлэдэг. Америкийн од бүсгүйн хуулбар хэмээдэг энэ бүсгүй одоо 23 настай. 23 настай Оросын загвар өмсөгч бүсгүйн Instagram хуудсанд эдүгээ 5 сая 500 мянган хүн түүний шүтэн бишрэгч болж дагасан байна.
Түүнд засвар байхгүй, ямар ч мэс засалд орж байгаагүй аж. Харин уйгагүй дасгал хөдөлгөөний үр дүнд ийм биетэй болсон гэнэ. Тэгээд ч гоо сайхныг эмчийн тусламжгүй бүтээцгээе хэмээн уриалдаг байна.