“Mongolia”s Next Top Model” шоуны ялагчаар тодорч олонд танигдсан нэгэн бол загвар өмсөгч Цэрэндолгор. Монголдоо цөөхөн High Fashion чиглэлийн модель тэрээр тун өвөрмөц төрхтэй нэгэн. Энэ нь ч тэмцээнд ялахад чухал үүрэг гүйцэтгэсэн. Мөн түүний хувь хүний үзэл бодол, төлөвшил, зоримог байдал олны таашаалд ихэд нийцэж байсан бөгөөд тэрээр шүдний эмч болохоор суралцаж буй. Цаашдаа гоо сайхны мэс засалч болох хүсэлтэй байгаа тэрээр “Яг үнэндээ загвар намайг өөрөө сонгож байсан. Намайг хүрээд ир гээд би орж байсан учраас гарахдаа ч гэсэн энэ намайг гаргах хүртэл би байх болов уу гэж боддог юм. Ямар ч байсан за одоо больё гэсэн бодол одоохондоо лав алга байна. Цаашдаа ч бас байхгүй байх” хэмээжээ.
Б.Болор
Эх сурвалж : Factnews.mn